Сумын Алдарт уяач Б.Батнасан: Сүүлийн жилүүдэд морьд маань сайхан давхиж байгаа
А.Тэлмэн
Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, сумын Алдарт уяач Б.Батнасантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн хийморьт сүсэглэн уяа эвлүүлэх болсон үеэс л яриагаа эхэлье дээ. Алдартын уяаны эрдмийн А үсэг заасан багш нь хэн бэ?
-Авга ах Лувсандагва маань морь сайхан уядаг, моринд хорхойтой хүн. Манай аав ч ялгаагүй 30 гаруй жил трактор жолоодсон ч гэсэн моринд дуртай, миний мэдэхийн улаан даага уяж Түдэвтэйд аман хүзүүдүүлж, Нөмрөгийн ойд айрагдуулаад, Цэцэн-Уулын 30 жилийн ойд аман хүзүүдүүлж байсан юмдаг. Тэдний маань нөлөө байсан байх. Ялангуяа авга ахын. Бидэнд морь малын талаар ярьж зөвлөдөг байсан юм. Дээр нь мэдээж найз нөхдөөсөө суралцана. 2000 оны эхээр юм болов уу даа, хонгор морио дааганд нь худалдаж аваад Түдэвтэй суманд түрүүлгэж байлаа. Тэгэхэд найз минь уядаг байсан юм. Тэр үеэс л би ер нь авга ахынхаа адууны чанарыг холоос цус сэлбэж сайжруулъя гэдэг зорилгоор энд тэндээс үрээ байдас цуглуулах болсон. Дорнод аймаг болон Тэсийн голоос азарга авч тавилаа. Хонгор мориныхоо дүүг унага байхад нь 500 мянгаар авсан. Одоо сайхан хүрэн азарга болчихоод байна. Ноднин эхний төл нь гарч зарим нэг нь уягдаж байна.
-Хонгор морио хаанаас авсан юм бэ?
-Эхийг нь Увсын туувраас авсан гэдэг юм. Эцэг нь Дааяа гэдэг хонгор азарга байсан юм гэнэ лээ. 2004 онд Сар хайрханы наадамд шүдлэндээ түрүүлсэн.
-Алдартын нэртэй өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Ноднин Нөмрөгт болсон “Тэсийн голын хурд-1” дээд гурван насны аймгийн бүсийн уралдаанд сартай хул азаргаа айргийн гуравт хурдлуулсан. Тэр хул азарга Дорнод угшилтай, дааганд нь авчирсан юм. Хатгааны гэмтэй байсан учраас уяж сойлгүй эмчилсээр ноднин хавчигт нь хоёр хүүтэйгээ хамтран гардаж уяад тийнхүү айрагдуулсан. Өнгөрсөн жил дүү Гэлгээгийн Батбаатар, Ооноо нараас хоёр сайхан хурдан буян авч Нөмрөгийн 90 жилийн ой болон бусад наадмаас 7-8 айраг, түрүү хүртлээ. Энэ жил Тосонцэнгэлд зохиогдсон аймгийн зүүн бүсийн уралдаанд хязаалан, соёолон хоёр айрагдуулсан. Мөн Цэцэн-Уул суманд болсон “Тэсийн голын хурд-2” уралдаанаас мөн айраг амслаа.Ер нь сүүлийн жилүүдэд морьд маань сайхан давхиж байгаа шүү.
-Танаас өөр морь мал уяж байгаа хүн бий юу?
-Байхгүй дээ. Манай ах, дүү нар хот хүрээнд байдаг. Харин манай хоёр хүү морины хорхойтой. Том хүү оюутан, гэхдээ сэтгэл нь наашаа морь луугаа байх юм. Бага нь аравдугаар анги төгссөн, хамгийн бага нь таван настай.
-Сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгч юм байна. Хэдий үеэс сонгогдон ажиллаж байгаа вэ?
-Анх хонгор даагаа уяж эхэлснээс хойш л “Зоо морин” уяачдын холбооныхоо тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. 10 жил болж байна уу даа. Манай холбоо байгуулагдаад 12 жил болж байна. Уржнан 10 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Манай сумын хэмжээнд 50 гаруй уяач бий. Сүүлийн үед уяачид залуужиж, сайхан хурдан хүлэг энд тэндээс худалдаж авч наадацгааж байна даа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна