“Орлойн хурд” холбооны дэд тэргүүн, сумын Алдарт уяач Д.Баярсайхан: Манай сум удам дамжсан уяачид олонтой
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, “Орлойн хурд” холбооны дэд тэргүүн, сумын Алдарт уяач Д.Баярсайхантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумынхаа морин спорт уяачдын холбооны дэд тэргүүнээр ажилладаг юм байна. Холбооныхоо талаарх мэдээллээс хуваалцаач?
- Манай сумын уяачдын холбоо 1992 онд байгуулагдаж, Агваан, Соёлсүх, Осоржамаа гэсэн гурван хүн тэргүүнээр нь ажиллаж байсан. Хамгийн анхны тэргүүн нь Аварга хээрийн эзэн Агваан багш. Энэ хүн 1992-1996 он хүртэл ажиллаж байгаад, малын эмч Соёлсүх гэдэг залууд ажлаа өгч, Соёлсүх тэргүүн 2012 онд одоогийн тэргүүн Осоржамаад өгсөн юм. Харин миний хувьд өмнө нь тэргүүлэгчээр ажиллаж байгаад, 2012 онд удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөнд ороход дэд тэргүүнээр нь сонгогдсон. “Орлойн хурд” холбоо маань 20 тэргүүлэгчтэй. Манай сумаас аймгийн Алдарт уяач цолтой 20, сумын Алдарт уяач цолтой 30 гаруй хүн төрсөн. Сүүлийн үед уяачдын маань ихэнх нь залуучууд болоод байна.
-Эртний хурдтай нутагт удам дамжсан уяачид олон биз?
-Олон, олон. тав, зургаан үе дамжсан уяачид бий. Манай сумын адуунууд эрт дээр үеэсээ хурдалж ирсэн. Өнөө цагт ч гэсэн тэрхүү амжилтаа хадгалан хаа очсон газраа айрагдаж түрүүлэн, унаган нутгийнхаа нэрийг гаргаж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд л сумын Алдарт уяач Очирболдын саарал морь өнгөрсөн жил “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд айрагдсан. Нутгийн адуу хурдан гэдэг нь нэгэнт батлагдсан учраас энэ жил холбооноос нэгдсэн зохион байгуулалтанд оруулж улсын наадамд уралдуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Уулбаян суманд жилдээ хэдэн уралдаан зохион байгуулагдаж байна?
-Сумын статустай хаврын уралдааныг дээд, доод гурван насаар нь хоёр хуваан зохион байгуулдаг уламжлал тогтсон. Дээр нь ардын хувьсгалын ой, улсын баяр наадам гэж үзэхээр жилдээ сумын чанартай хоёр уралдааныг зохион байгуулдаг. Түүнчлэн уралдаан зохион байгуулахад уяачдын санал хүсэлтийг харгалзан үзэж дэмждэг.
-Дэд тэргүүн уяачийнхаа хувьд ямархан амжилт гаргасан бэ?
-Миний дээдсүүд морь мал уяад сүйд болдоггүй ч хүрэн зүсмийн сайхан адуутай хүмүүс байсан гэдэг. Миний хувьд хүүхэд ахуй цагаасаа эхлэн үрээ морь унаж, хожмоо уяж сойн адуу гэдэг хийморилог амьтантай амьдралаа холбож явна даа. Өнөөдрийг хүртэл сумынхаа баяр наадмаас найман түрүү, 18 айраг, харин аймгийн наадмаас нэг айраг авч 2007 онд сумын Алдарт уяач цолыг авсан.
-Баярсайхан йагнай тэнийлгэсэн ямар хурдан хүлэг байна вэ?
-Зул хонгор маань шүдлэн цагаасаа эхлэн намайг баярлуулж, сумынхаа баяр наадамд хоёр түрүүлж, зургаа айрагдсан хүлэг байгаа юм. Удам угшлыг нь яривал Халзан сумын Рагчаа гэдэг өвгөний хар халзан азарганы төл шар халзан азарганы төл. Шар халзан азаргыг би худалдаж авсан юм. Мөн сумынхаа наадамд тав айрагдсан халиун азарга маань байна.
-Уяачийн баяр бахдалыг мэдрүүлж, сэтгэлд хоногшсон сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Манай сургуулийн 70 жилийн ойд олон сумын нийлсэн гурван насны морь уралдсан юм. Тэгэхэд би хоёр түрүү, хоёр айраг авсан. Соёолон маань гарсан цагаас хөтөлсөөр үзүүр дээрээ хадуурч гурвалсан. Тэгээгүй байсан бол гурван түрүүг нь авах байсан. Тэр наадам л их сайхан дурсамжтай санагддаг юм даа.
-Хүүхдүүд уяаны ажилд тусалж, морь уяж байна уу?
-Манай хүүхдүүдээс одоогоор алга. Харин миний төрсөн дүүгийн хүүхдүүд моринд дуртай. Надад их тусалдаг юм.
-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох улсын баяр наадамдаа амжилттай наадан, айраг түрүү олныг хүртээрэй.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан нутгийнхаа нийт уяачдад уясан бүхэн нь хурдалж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна