Улсын Сайн малчин, аймгийн Алдарт уяач Б.Равжир: Тавганд нь цус буучихаад сайн давхиж чадахгүй байгаа морины найман бөндгөрийг хатгахад ахиад хурдалдаг
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Улсын Сайн малчин, аймгийн Алдарт уяач Базарсүрэнгийн Равжир гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1945 оны зун Өвөр ногоон жалга хэмээх газар төржээ.
-Та сая Хөдөө Аж Ахуйн академийн хүндэт профессор цол хүртсэн гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлээч?
-Энэ өвөл авсан 12 сард гардуулж өгсөн. Өмнө нь өгч байгаад 16 жил тасраад байсан юм билээ. Хөдөө Аж Ахуйн акедами гэдэг байгууллагаас орон нутагтаа олон жил бүр бүтээлтэй ажилласан хүнд өгдөг шагнал гэнээ. Тэгээд сумын захиргаа хүлээж аваад,нөгөө хүмүүс нь гэрт ирж гардуулж өгөөд баахан зураг хөрөг, ярилцлага аваад явсан. Яг ямар учиртай шагналыг нь сайн мэдээгүй ээ. Хүн шагнаж байхад “яагаад” гэж асуултай биш дээ. Ямар ч байсан намайг хонь сайн маллалаа гэж профессор цол өгөөгүй байх.
-Улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг тань үнэлсэн юм байлгүй дээ?
-Одоо тийм юм байлгүй. Ах нь 1968 онд цэрэгт татагдаж, гурван жилийн алба хаагаад 1971 онд ирсэн бригадын нярав хий гэхээр нь зөвшөөрөлгүй харин Хөдөлмөрийн Баатар Бэгз гэж хүнийг даган хонь хариулж 800 эм хониноос 840 хурга бойжуулж байлаа. Тэгээд дараа жил нь 1972 оны хавар 500 эм хонь авч ханьтайгаа хоёул 1993 оныг хүртэл маллахдаа улсдаа түмэн төл бойжуулж өгсөн. Нэг жилд доод тал нь 45 ихэр нийт 90 төл авна. Малын зүй бусын хорогдол гаргаж үзээгүй. Түмэн цагаан хониныхоо буянд их зүйл сурч, одоо ч гэсэн мандаж л явна. Би тэр олон жил хонь хариулахдаа эм тан барагтай хэрэглэж байгаагүй. Эргүү гэх мэтчилэнгийн өвчнийг эм хэрэглэлгүй өөрөө хатгаад анагаачихдаг байлаа. Нэг ёсондоо нэгдлийн түмэн цагаан хонь намайг малын бага эмчийн мэргэжилтэй болгож өгсөн. Байгаль дэлхий аашаа хувиргаж зуд ч болно, өнөтэй ч өвөл болно. Гэхдээ би малаа хорогдуулж үзээгүй. Тэгээд 1993 оны 6 сард нэгдэл тараад хувийн аж ахуйтан болсон доо. Ах нь 10 хүүхэдтэй. Дөрөв нь мал дээр, бусад нь төвд байдаг.
-Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож байж. Тэр талаараа яриач?
-1985 онд анх сонгогдоод таван жил ажилласан. Дараа нь 1993 онд Бүгд Хурлын гишүүн болсон. Энэ бүхэн маань нөгөө л түмэн цагаан хоньтой маань холбоотой. Сувдан цагаан хониныхоо буянаар 1990 онд МУ-ын Аварга малчин болсон. 20-иод жилийн хөдөлмөрөө үнэлүүлж зогсох сайхан л юм билээ. Хамгийн гол нь би зүй бүсийн хорогдол гаргадаггүй байснаас гадна малаас гарч буй ашиг шимийг тогтмол зуун хувь биелүүлдэг байсан. Ухаандаа нэг хониноос 1кг 300 ноос авах ёстой бол түүнийг давуулан биелүүлнэ. Тарга хүчний болзлыг бол олон удаа хангасан. Манай нэг хонины амьдын дундаж жин 73 кг. Зундаа малаа Завханы Отгон, Говь-Алтайн Гуулин хүртэл оторлоно. Аймгийнхаа Хүрээмарал зэрэг зах сумдаар оторлоно. Ямар сайндаа намайг анх АИХ-ын депутатаар сонгох гээд ирсэн би байдаггүй нүүгээд явчихсан байхав. Манайх нэг их бартаатай газар буучихсан байсан юм. Тэгсэн машин дугараад байдаг хамар дээр гараад очсон нэг явган хүн явж байна. Далласан чинь жолооч нь “таньтай уулзах гээд хөдөө аж ахуйн яамнаас явж байна” гэдэг байгаа. /инээв/ Тэгж л явдаг байсан даа.
-Тэгээд яаж тэр их ажлын хаагуур завчилж морь уядаг байсан юм бэ?
-Би Базарсүрэн гэж нагац ахаараа овоглодог хүн. Манайхны дээдчүүл их олон адуутай лам голдуу улс байсан юм гэнэ лээ. Долоон хүүгийн нэгээс бусад нь лам. Лам нарын тэр олон адууг ганц хар хүн болох Санж гэж хүн малладаг байж. Санж гэдэг нь Базарсүрэнгийн аав. Одоо миний өвөө юм даа. Санж гуай морь мал уядаг. Бас ч гэж сайн уяач байсан юм билээ. Би янз нь тэр хүнийг залгамжлан морь уяж байгаа юмаа даа.1962 оноос эхлээд морь уясан. Тэр үед миний морийг унадаг байсан хүүхдүүд одоо цөм өвөө, эмээ болж дээ. Тэгж бодохоор би их олон жил хурдан морь уяж.
-1962 он гэхээр нэгдлийн хонь авахаас өмнө юм байна?
-Тийм, туувар тууж ирээд Бундуут хонгор гэдэг унаган морио уясан. Цэргийн гурван жил л морь уялгүй тасарсан байх. Бусдаар жил алгасаагүй ээ.
-Бундуут хонгор чинь яаж давхиж байсан бэ?
-Айрагдаж байгаагүй ээ, арван хэдэд л давхидаг морь байсан.Тэр үед арван хэдэд давхисан морийг хурдан л гэдэг байлаа. Одоо бол эхний тавыг л хурдан гэж тооцох биз. Тэрнээс хойш би 100 хониор хүртэл хоёр морь худалдаж авсан.Говь-Алтай аймгийн Цог гэж хүнээс нэгийг нь, Дашдамба гэж хүнээс бас нэгийг авсан. Хүрээмаралын Дашдорж гэж багшаас бас нэг халтар морь аваад олон айрагдуулсан. Миний унаган хээр морь ч гэсэн түрүүлээгүй л болохоос олон айрагдсаан. Нутгийн улс л энэ амжилтыг маань ярьж байж одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө аймгийн Алдарт болсон.
-Таны уяж байсан морьдоос хамгийн их амжилт гаргасан нь ямар морь вэ?
-Хоёр, гурван ч морь ярих нь. 1980 хэдэн онд уяж байсан улаан хээр морь түрүүлж үзээгүй ч хоёр гурав, дөрвөөр давхидаг. Олон жил тэгж айрагдсан. Харамсалтай нь би сүүлд хулгайд алдчихсан юм. 1971 онд цэргээс ирэхэд ах минь харимал ч гэсэн сайхан тарган хүрэн морь өгсөн. Түүнийг нь унаад тууварчингууд дээр очсон Цэрэндорж гээд хөгшин миний унаж байгаа морийг авья гээд болдоггүй. Тэгсэн тоо бүртгэгч Дамдинсүрэн даллахаар нь очтол “Чи наад морио зарчихаач” гэж байна. Тэгээд л нөгөө олон адуун дотроос харж байгаад эмнэг шүдлэн үрээ авч, түүнийгээ хязааланд уралдуулж байлаа. Тэрнээс хойш өнөөх чинь олон жил давхисаан. Эргээд бодохоор би их насны морийг арай илүү уядаг байж мэднэ. Айрагдсан морьд нь ч гэсэн дандаа бүдүүн адуу байдаг.
-Түрүү мал хатгаж ханаж засдаг гэж байсан. Тэр талаараа яриач?
-Миний ах хатгуурчин хүн байсан. Тэр маань л надад зааж өгсөн юм. Амьд сэрүүн байхдаа зааж өгөхөөр нь тоодоггүй байсан. Гэтэл яг өнгөрснийх нь дараа миний сайн хээр морины хөл эвгүйтчихээд хүнээр хатгуулсан чинь бүүр хавтгайруулчихдаг юм. Тэгээд нэг үеийнхээ Жамьян гэж залууг дуудаж авчраад морио бариулж байгаад хатгалаа. Тэгсэн зүгээр болчихсон. Дараа нь зөндөө уясан. Тэгээд л түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүний өөрийн олон малыг хөлтэй болголоо. Та хэдийг ирэхээс өмнөхөн Говь-Алтай, Завхан руу явж морь хатгачихаад ирсэн.
-Хатгахад хамгийн хэцүү нь юу вэ?
-Найман бөндгөр, голхи хоёр л юм даа. Хэрийн хүн хатгахгүй шүү. Найман бөндгөр гэдэг нь хурдны судас юмуу даа. Тавганд нь цус буучихаад сайн давхиж чадахаа байсан морины найман бөндгөрийг хатгахад ахиад хурдалдаг. Адууны өсгийний хажуухан талд байдаг их хэцүү судас. Энэ судсыг намар, өвлийн сэрүүн цагаар хатгана. Өөрөөр хэлбэл газар хөлдөж цас буусан үед хатгадаг судас. Манай Баянхонгорын Золбоот гэж уяач бий. Тэрний буурал морь уржнан нүдгүй болчихлоо гээд Говь-Алтайгаас “Баянбулагийн Равжир гэж хүн мөн үү, би Золбоот гэдэг хүн байна. Та сохорсон адуунд нүд оруулдаг хүн мөн үү” гэсэн. “Үгүй ээ миний хүү би тийм юм хийдэггүй” гэсэн. Таны хүргэн Даваагийн ахаас сонслоо. Та тэдний морийг нүд оруулж байсан юм байна. Би Алтайгаас орой буцна. Маргааш өглөө таныг дайрч авъя” гэсэн. Хурдан сайхан буян нүдгүй болчихоод байхад ямар үгүй гэлтэй биш “за” л гэсэн. Тэгээд хатгасан 14,5 хоногийн дараа залгаад “нүд орлоо, би буурал морио Өвөрхангайд уралдуулах гээд авч явна” гэсэн.
-Багануурын Дамдинхүү гэдэг хүнтэй уулзахад “нас ахиад ирэхээр залуугийнх шигээ зоригтой хатгаж чадахаа байдаг юм байна” гэж байсан. Танд тийм мэдрэмж төрөх үү?
-Би тэнэг болоод тэгдэг юм уу халшрахгүй л байна. Харин сайн хүлж хөдөлгөөнгүй болгохгүй бол хөгшин хүн хэцүү л дээ.
-Нагац ахаас өвлөсөн энэ эрдмээ хэнд өвлүүлж байна вэ?
-Манай хоёр хүүхэд ойр зуурын судас хатгана. Гэхдээ муу юм билээ. Эсвэл миний дэргэд тэгдэг юм уу. Дандаа дутуу хатгана. Яваандаа гайгүй болох байгаа л гэж бодох юм.
-Дадлагажих байхаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Хөгшин надтай хүрч ирж уулзсан та бүгдэд харин баярлалаа. Өндөр сэтгэгдэлтэй байна.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна