УРАМ НЭМСЭН УНАГАН ХОНГОР

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 17 -нд

Цол дагаж бяр гэдэгчлэн сар шинийн босгон дээр нийслэлийн Алдарт уяач цолны эзэн болсон Увс аймгийн Малчин сумын уугуул Цагдаагийн Нүүдэл унаган үрээгээрээ төрийн наадмын анхны хишгээ хүртлээ. Хонгор үрээний энэхүү амжилт нь эзэн уяачийн хувьд төдийгүй Малчин сумын төрийн наадмын анхны айраг гэдгээрээ онцлог юм. Ингээд хурдан хонгорыг уншигч танаа танилцуулъя.
Удам, угшил:
Эцэг:
Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Батбаярын хүрэн халзан азарга. Аймгийн чанартай хаврын уралдаануудад хэд хэд айрагдаж байсан.
Эх: Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Бат-Очирын унаган хонгор гүү.
Амжилтын товчоон:
2015 онд даага:
361 гарамд болсон хаврын нээлтийн уралдаанд түрүү
Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь Гуна хайрханы тахилга уралдааны түрүү
Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь Баян-Өндөр хайрханы тахилга уралдааны түрүү
Хүйн долоон худагт болсон суварганы уралдаанд түрүү
Увс аймгийн Малчин сумын 90 жилийн ойд аман хүзүү
2016 онд шүдлэн:
Төв аймгийн Цээл суманд болсон хаврын бүсийн уралдаанд түрүү
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд долоо
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна