Уралдаанч О.Түвшинбаяр: Ангийнхандаа морио айрагдуулсан тухайгаа ярих надад бахархалтай санагддаг
А.Тэлмэн 2016 оны 11-р сарын 14 -нд
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, уралдаанч Отгонбаярын Түвшинбаяр хүүгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан морь унаж байгаа юм бэ?
-Аавыгаа дагаж адуун дээрээ очсоор байгаад моринд сонирхолтой болж 2012 онд анх морь унаж сурсан. Тэгээд 2014 оноос уралдааны морь унаж анх хүрэн халзан даагаа Ингэт сумын наадамд наймаар давхиулсан. Түүний дараа Баян-Өндөр сумын 20 жилийн ойд очоод 20 гаргаж давхиулсан. Өнөө жил 2015 онд хүрэн халзан үрээгээ унаж Бургалтайд болсон уралдаанд таваар давхиад, “Эрдэнэт хурд” хаврын уралдаанд халиун хязаалангаа унаж дөрвөөр давхиулсан.
-Аавтайгаа хамт олон газрын наадамд явж байв уу?
-Явсаан. Гэхдээ улсын наадамд очиж байгаагүй, бүсийн наадамд бол хэд хэдэн удаа явсан. Энэ зун Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд хүрэн халзан үрээгээ унаж хорь гаргаж давхиулсан. Бас шарга азаргаа унасан.
-Бүсийн уралдаан хэр санагдав?
-Их зохион байгуулалт сайтай гоё. Дээр нь өндөр чансаатай морьд ирж уралддаг юм билээ. Азарганд гэхэд манай эндхийн Батбаяр ахын хул азарга, Пүрэвдорж ахын хар азарга мордож байна лээ.
-Наадмын урьд шөнө нойр хүрэх үү? Ер нь юу бодогддог юм бэ?
-Морь унах гоё ш дээ. Уралдахын өмнөх орой бол морио түрүүлгэчих юмсан, яавал сайн давхиулах вэ гээд зөндөө л юм бодно доо. Харин яг уралдааны үеэр өнгөнд гарахыг хичээнэ. Тэгээд зугуухан амыг нь дарж яваад үзүүр дээр нь сайн шахаад айрагдуулахыг хичээдэг дээ. Ер нь морь унаж байхад түүнээс өөр зүйл бодогддоггүй.Санасандаа хүрч морио түрүүлгэж, айрагдуулах чинь хамгийн сайхан аз жаргал.
-Тийм шүү?
-Морь унахад хийморь сэргэнэ, сэргэлэн цовоо болно. Өөдрөг болноо л гэсэн үг.
-Танай ангид морь унадаг хэр олон байна вэ?
-Манай сургууль 200 гаруй хүүхэдтэй. Тэдэн дунд би л ганцаараа морь унадаг. Тэгээд ангийнхандаа морь айрагдуулсан тухайгаа ярих надад бахархалтай санагддаг. Хүүхдүүд ч морь унах талаар их сонирхож асууна.
-Түвшинбаярын нэртэй морь бий юу?
-Байгаа, аав маань анх намайг морь сонирхож эхлэхэд шарга үрээ бэлэглэсэн. Тэр нь одоо азарга болчихсон. Наран шарга гэдэг нэртэй. Би азаргаа унаж хурдлуулдаг юм. Наран шарга маань бүсийн наадамд хоёр удаа айрагдсан, аймгийн хэмжээний уралдаанд хоёр гурав ч орсон. Энэ жилээс анхны төлүүд нь гарсан. Ирэх жилээс сургаад унана даа. /инээв/
-Хүүхдээр хурдан морь унуулахгүй байх тухай асуудал яригддаг. Хэрвээ тийм шийдвэр гарвал чамд ямар санагдах вэ?
-Би их гутарна. Муухай шүү дээ. Монголчууд чинь эрт дээр үеэсээ морио унадаг байсан. Хүмүүс морин дээр даардаг гэдэг. Тэр ёстой худлаа. Харин ч халууцдаг.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Барилгын инженер болно. Гэхдээ хажуугаар нь морио уяна.
-Мөрөөдлөө биелүүлж мундаг уяач болоорой. Амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна