Ж.МӨНХСҮРЭНГИЙН ХУРДАН БОР

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 08 -нд

Хурд чуулсан Сүхбаатар аймгийн энэ цагийн эрэмбэтэй уяачдын нэг, Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамбын Мөнхсүрэн өнөө жил төрийнхөө их баяр цэнгэл наадамд унаган үрээгээ айрагдуулж, улсын наадмын анхны хишгээ хүртлээ.
Халзангийн адуу хаа ч хурдалдагийг баталж, төрийн наадам эхэлсэн 10-ны өдөр өөрийн унаган үрээгээ айрагдуулсан тэрээр бидэнд бор үрээгээ ийн танилцуулсан юм.
Удам, угшил:
Эцэг:
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Агвааны цагаан азарга. /Тод манлай уяач Д.Ононгийн Аварга хээрийн төрсөн дүү/
Эх: Ж.Мөнхсүрэнгийн Шөвгөр халтар азарганы төл хар гүү.
Амжилтын товчоон:
2014 онд даага
“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд 11 
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяачдын холбооны нэрэмжит уралдаанд айргийн гурав
Сүхбаатар аймгийн Асгат суманд болсон бэсрэг уралдаанд аман хүзүү
2015 онд шүдлэн:
“Жавхлант шаргын хурд” Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд аман хүзүү
Хэнтий аймгийн Баянмөнх суманд болсон аймгийн баруун бүсийн уралдаанд түрүү
2016 онд хязаалан:
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд  айргийн тав

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна