БУЯНТ ХУЛ

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 01 -нд

АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт давхиж эзэндээ төрийн наадмын анхны айргийг авчирч байсан Буянт хул өнөө жил хараахан айрагт багталгүй зургаад хурдаллаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн унаган хул үрээ тэр жилээ зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан хурдан хүлэг билээ. Ингээд Буянт хулын талаар дахин нэг сануулъя.
Удам, угшил:
Эцэг:
Ж.Бат-Эрдэнийн унаган адуу
Эх: Жина угшлын халиун гүү. Эхийнх нь эх Хүүхэн Шүүлэн адуу. Өөрөөр хэлбэл эх талд нь Сүхбаатарын хоёр том угшил орсон. Мөн Халзан сумын нэрт угшлын нэг Босоо цавьдарын цус бас холилдсон.
Амжилтын товчоон:
2014 онд даага:
АХ-ын 93 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв
“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
2016 онд хязаалан:
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна