Аймгийн Алдар уяач Н.Батжаргал: Улс, бүсийн уралдаанаас хоёр айраг хүртлээ
![](http://todmagnai.mn/images/users/cube/d4ad3b8d662f3c44e3eb0c29ec6170f8.jpg)
2016 оны 10-р сарын 26 -нд
![](http://todmagnai.mn/images/news/main/619520161026182340.jpg)
АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд шарга үрээгээ айргийн гуравт хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдар уяач Н.Батжаргалын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Төрийнхөө наадмаас хишиг хүртсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Бэлгэтэй сайхан жил байна. Өнгөрсөн жил шарга үрээтэйгээ ирээд уралдуулж чадалгүй буцсан. Шүдлэн насанд уралдахаар бүртгүүлсэн үрээнүүдийн ихэнхийг нь хасчихсан шүү дээ. Тэрэн дунд шарга үрээ маань багтчихсан байсан. Харин өнөө жил төрийнхөө наадамд тоосоо өргөж, өнгөнд уралдаад гурваллаа. Сэтгэл их өндөр байна.
-Анх удаа улсад морь айрагдуулж байгаа бололтой?
-Тиймээ. Ах нь төрийн наадмаас анхны айргаа хүртэж байна. Өмнө нь хоёр гурван ч удаа зургаад оруулж байсан. Дундговийн 70 жилийн ойд хонгор халзан шүдлэнгээ зургаалуулсан.Тод манлай уяач Онон, Өнөрбаян хоёрын үрээнд дайруулаад зургаалж байлаа.Түүний дараа хоёр жилийн өмнө болсон Дундговийн даншигт хүрэн шүдлэн маань дөрөв дээр явсаар байгаад үзүүр дээрээ бас дайруулаад зургаалж байсан. Ер нь айргийн архнаар нэлээд хэдэн удаа наадсан шүү. Харин өнөө жил анх удаа улсынхаа наадамд оролцоод айраг хүртсэндээ баяртай байна.
-Өнгөрсөн жил хасагдсан учраас жаахан эргэлзээтэй байв уу?
-Тэгсээн. Уг нь цэвэр Монгол адуу. Сэрвээний өндөр заасан хэмжээг давахгүй. Үүлдэрлэг байдлаараа ч тэр хэн ч харсан монгол адуу. Гэтэл өнгөрсөн жил хасагдчихсан.Тиймээс өнөө жил гараа руу очтол жаахан түгшүүртэй л байлаа.
-Сунгаагаа нутагтаа хийсэн үү?
-Тэгсээн. Манай Хулдад энэ жил цаг сайхан байлаа.
-Хурдан шаргын эзэн хэд дэх үеийн уяач вэ? Дундговь нутаг хурдтай шүү дээ?
-Манай аав морь уядаг хөдөөний жирийн нэг малчин. Миний хувьд 2006 оноос эхлэн хурдан морь сонирхож, 2008 оноос уяж байна. 2012 онд сумын, 2013 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Аймгийн Алдарт уяач цол авахдаа аймаг, аймгийн чанартай уралдаанаас хоёр түрүү, 17 айраг хүртсэн байсан.
-Төрийн наадамд морь айрагдуулсан баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Хамгийн түрүүнд эхнэртээ л дуулгасан байх даа. Санахгүй байна шүү. Хүн чинь их баярлахаараа бас мартаж санадаг юм байна. Ямар ч байсан дараа нь багшдаа дуулгасан. Миний морины багш бол аймгийн Алдарт уяач Л.Бирозана. Манай Хулдад олон сайхан хурд цуглуулж өгсөн буянтай хүн дээ. Тиймээс багшдаа баярласан сэтгэлээ илэрхийлж, морь айрагдсанаа дуулгасан.
-Шарга үрээг Бирозана гуай зааж өгсөн юм уу?
-Бид хоёр хамтдаа явж авсан юмаа. Хурд нь тодорчихсон адуу байсан болохоор шинжих сонжих зүйл байгаагүй л дээ.
-Говийн бүсэд халиун соёолон айрагдуулсан. Тэр хаанахын адуу вэ?
-Миний шарга үрээтэй эцэг нэгтэй. Шаргаасаа өмнө тэр айлыг хурдан адуутай гээд хоёр даага авч нэгийг нь нэлээд олон айрагдуулсан. Халиун соёолон бол тэгэхэд авсан адуу. Би нэг айлын адуугаар улс, бүсийн наадмаас айраг хүртэж байгаа нь энэ. Энэ дашрамд надад хурдан буянаа харамгүй хайрласан Нармандахдаа баярласнаа илэрхийлмээр байна.
-Халиун соёолон улсын наадамд мордсон юм уу?
-Үгүй ээ, сумандаа уралдуулаад говийн бүс рүү очсон.
-Уяачийн эрдэмд шамдсанаас хойшхи хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат, МУ-ын Манлай уяач Гүнширийн Дамба агсны адуунаас халзан азарга авч, сумынхаа наадамд хол түрүүлгэсэн нь хамгийн сайхан наадам даа. Яагаад гэхээр уяа нь эвлэрэхгүй байсан азаргыг авч, өөрөө засаад сумандаа түрүүлгэн анхны түрүүгээ авч байлаа. Бас өөрийнхөө унаган адууг аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэхэд нь өөрийн эрхгүй огшиж байсан. Нэг үрээтэй хоёул нэлээд хол тасарч ирээд миний үрээ аман хүзүүдэж байсан юм.
-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Амжилт хүсье.
-За баярлалаа.
А.Энхжил

![Аймгийн Алдар уяач Н.Батжаргал: Улс, бүсийн уралдаанаас хоёр айраг хүртлээ](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/619520161026182347.jpg)
![Аймгийн Алдар уяач Н.Батжаргал: Улс, бүсийн уралдаанаас хоёр айраг хүртлээ](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/619520161026182352.jpg)
![Аймгийн Алдар уяач Н.Батжаргал: Улс, бүсийн уралдаанаас хоёр айраг хүртлээ](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/619520161026182359.jpg)
![Аймгийн Алдар уяач Н.Батжаргал: Улс, бүсийн уралдаанаас хоёр айраг хүртлээ](http://todmagnai.mn/images/news/attachments/thumb/61952016102618246.jpg)
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
13 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
15 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
17 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
18 цагийн өмнө "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
21 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
22 цагийн өмнө Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
22 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш…
-
7-р сарын 10 -нд Ц.Дагвасүрэнгийн хул шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд 254 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Батсуурийн Чинзоригийн хээр хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд 156 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэлээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
-
2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
-
2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
-
2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
-
2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
-
2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
-
2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
-
2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
-
2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
-
2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
-
2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
-
2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
21 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
18 цагийн өмнө "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
22 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
13 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
15 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
22 цагийн өмнө Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
17 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
12 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна