Улаан-Уул сумын МСУХ-ны дэд тэргүүн, сумын Алдарт уяач Д.Даваахүү: Манайхан гурван жил морь унасан хүүхдэдээ хурдан удмын даага бэлэглэдэг

2016 оны 10-р сарын 26 -нд

Хөвсгөл аймгийн Улаан-Уул уугуул, сумын МСУХ-ны дэд тэргүүн, сумын Алдарт уяач Д.Даваахүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймгийн Алдарт аавын уяач хүү гэдгийг сонссон. Аавынхаа тухай яриагаар ярилцлагаа эхэлье?
-Миний аав аймгийн Алдарт уяач Доржгочоо Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын малчин хүн. Нэгдлийн үед аав ээж хоёр төллөх мал малладаг байсан болохоор хүссэнээрээ морь уяад байх зав цаг гардаггүй байсан. Ингээд хувьчлал болж нэгдэл тарснаар морь уях болсон юм. Тэр бол 1988 он. 30 нэлээд гарсан хойноо хусуураа өрөө зорж, бүсэндээ хавчуулчихаад даагаар уяа эхэлж байсан юм. Аавын уясан хар халзан даагыг би 12 настай унаж байсан. Тэгэхэд даага маань сайн давхиж, хожмоо бор халзан азарга болоод хурдалсаар л байсан. Хөөрхий дөө, одоо нас ахиад бүр цагаан зүстэй азарга болж уягдахаа байсан. Харин төлүүд нь их хурдан байгаа. Халзан дааганы эх бор гүүнээс гурван хурдан төл гарсан байдаг. Тэр нь аймгийн Алдарт уяач Далайбаярын бор азарга, аавын охин хүрэн байдас, хар халзан даага байгаа юм. Далайбаярт очсон үрээ нь азарга болж, үр төлөөр нь одтой наадаж аймгийн Алдарт уяач болсон. Охин хүрэн байдсаас ч гэсэн олон хурдан адуу төрсөн нь одоо аавд бий. Ингээд морь уяж эхэлснээсээ 10 жилийн дараа сумын Аварга уяач, 2000 онд аймгийн Алдарт уяач болсон юм. Харин бидний хувьд 2007 оноос хойш аавынхаа заавар зөвлөгөөгөөр морь уяж байгаа.
-Та 2012 онд сумынхаа шилдэг уяач болсон байгаа. Сүүлийн жилүүдэд ямар ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Тийм ээ, 2012 онд одтой сайхан наадсан. Улаан-Уул, Баянзүрх сумандаа л наадлаа. 7-р сарын 11-нд болсон Баянзүрх сумын наадамд алаг морио, хязаалан үрээтэйгээ тус тус түрүүлгэж, тэр шөнөдөө хөтлөөд Улаан-Уул суманд ирж бас түрүү магнайд хурдлуулсан. Наадмаас хойш болсон ургийн баяруудад алаг морь гурван ч удаа түрүүлж намайг их баярлуулсан. Алаг морь миний унаган адуу. Жижиг наадмуудад одоогоор 20 удаа түрүүлчихээд байгаа хурдан буян байгаа юм. Могой жил гарсаар болсон аймгийн дээд гурван насны бооцоот хаврын уралдаанд би хул алаг морьтойгоо очсон. Миний өөрийн унаган хонгор гүү, хээр алаг азарганы дундаас гарсан унага байгаа юм. Харин хонгор гүү аавын хурдан бор азарганы төл. Хул алагийг даага, шүдлэнд нь уяагүй. Жижигхэн, хаг үсээ хаядаггүй, жаахан гологдол маягийн амьтан байсан болохоор тэр л дээ. Харин хязааландаа анх Хатгал тосгоны наадамд айргийн гурваар давхиж, соёолондоо Улаан-Уул сумынхаа наадамд түрүүлж, үргэлжлүүлээд сургуулийн ойд энэ амжилтаа дахин бататгасан. Харин хавчиг соёолон нийлсэн жилээ уралдаагүй байгаад 2010 оноос дахин уралдуулж байгаа. Уралдсан болгондоо түрүүлдэг бас л сайхан амьтан. Нэг л удаа “Дархад хурд-4” наадамд зургаалсан.
-Хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Унаач байгаад хасагдаад л бие даан морь уях болсон юм. Түүнээс хойш 20 орчим жил болж байна. Энэ хугацаанд 100 гаруй айраг, түрүүтэй болжээ. Харин медалийн тоо гэвэл аав бид хоёрынх нийлээд 90 гаруй бий. Унаган адуугаараа л нааддаг юм. Манай Улаан-Уулын адуу уяа сайн даадаг, хөлийн хурдтай, араас гараад ч, зугтаад ч уралдчихна. Гол нь уяа даадаг, давхар давхар уяанд бүр сайн давхина гээч. Ер нь нутгийн адууны хувьд Дархад адууны ерөнхий галбир болох бахим талдаа, мах сайтай, яс нэлээд бахимдуу, биеэр нэг их том биш дундаж байдаг онцлогтой. Ер нь унаган адуунууд хурдан байгаа болохоор наймаа хийгээд байхгүй юм. Зарагдсан ганц нэг үрээ маань сумандаа сайн давхиж байгаа. Аймгийн Алдарт уяач Бумбандоржид очсон хүрэн халзан шүдлэн бага насандаа сумандаа түрүүнд л давхидаг байлаа. Харин өнгөрсөн жил нас нийлээд Баянзүрхийн наадамд очиж их насанд айрагдсаныг дуулаад баярлаж л сууна даа. Ер нь манай сумын адуунууд хурдан шүү. Ойр хавийн сумдад тойрон наадаад дандаа л айрагдаж, түрүүлдэг юм. 2003 онд аймагт болсон “Хөвсгөл хурд”-д аав бид хоёр оролцож аавын улаан морь айргийн 5-аар, соёолон үрээ зургаар орсон.
-Тэгвэл цус сэлбэж адуу авч байна уу?
-Бараг л үгүй дээ. Сүүлд Түнэл сумын аймгийн Алдарт уяач Сэрдамба гэж хүн надад даага бэлэглэсэн нь соёолондоо Улаан-Уул сумын наадамд айрагдсан. Ер нь түүнээс хойш хурдан байгаа. Энэ жил нас нийлээд нэг дэх жилдээ орж байгаа азарга. Сая манай суманд болсон бооцоот уралдаанд түрүүлсэн.
-Та сумынхаа уяачдын холбооны дэд тэргүүний алба хашдаг. Холбооныхоо тухай яриагаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Улаан-Уул бол Дархад сум. Дархадынхаа урд талд байрладаг, халх хотгойд сумдтайгаа хиллэдэг онцлогтой. Уул ус, бартаа саад ихтэй, эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө хүйтэн, зундаа сэрүүхэн. Өвөлдөө -50 хэм хүртэл хүйтрэх бол бүр энгийн үзэгдэл. Энэ л нутгаас маань Монгол улсын Алдарт уяач Д.Баярсайхан, МУ-ын “Манлай хүлэгч” сумын ахмад уяач Шагдарын Дүүжий нар төрсөн. Бас аймгийн Алдарт уяач 14-15, сумын Алдарт уяач 20 гаруй хүмүүс бий. Манай сумын “Дархадын хүлэг” уяачдын холбоо 2000 онд байгуулагдсан. Өдгөө холбооны тэргүүнээр Улаан-Уул сумын Засаг дарга Батцогт, тэргүүлэгчдээр аймгийн Алдарт уяач Галбаатар, сумын Алдарт уяач Далайдамдин болон баг бүрээс нэг хүн ажиллаж байгаа. Энэ хугацаанд манай холбооноос бүсийн “Дархад хурд” уралдааны зохион байгуулалтанд оролцсон нь бидний хувьд том туршлага болсон. Харин ойрын үед уяачдынхаа цол, энгэрийн тэмдгийг жигдрүүлж, үнэмлэхжүүлэх, аймаг бүсийн томоохон наадмуудад сумынхаа уяачдыг өргөнөөр оролцуулах талаас нь дэмжин ажиллах зорилт тавиад байна. Мөн унаач хүүхдүүдээ хамгаалалтын хувцсаар бүрэн хангахаар төлөвлөсөн ажил байна. Үнэндээ энэ тал дээр жаахан дутмаг шүү, манай хөдөө орон нутаг. Унаачдын 20 хүрэхгүй хувь л хамгаалалтын хувцас өмсдөг. Үүнийг 100 хувь болгох ёстой юм.
Ер нь сүүлийн жилүүдэд манай суманд морин спорт сайн хөгжиж, шинэ залуу уяачид олон болсон. Цаг үеэ дагаад морины уяа ч их өөрчлөгдөж байна. Тийм болохоор бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжихийн тулд суралцах юм их байна.
-Ярилцсанд баярлалааа
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
18 цагийн өмнө Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
20 цагийн өмнө Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
20 цагийн өмнө Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
20 цагийн өмнө Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
20 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Өчигдөр, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Өчигдөр, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Өчигдөр, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
18 цагийн өмнө Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Өчигдөр, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Өчигдөр, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Өчигдөр, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Өчигдөр, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
20 цагийн өмнө Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
20 цагийн өмнө Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
20 цагийн өмнө Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
20 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
Сэтгэгдэл бичигдээгүй байна