ХУРДАН ХУЛ

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 24 -нд

Хийморь сэргээн, од дуудаж хурдалдаг соёолонгийн уралдааны долоод Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мандахын Мөнхбатын хул давхисан. 2013 оноос төр түмнийхээ их цэнгэлд оролцож буй М.Мөнхбат өнөө жил соёолон, шүдлэн, азарга, эрлийз дээд насны морьд мордуулж, хул үрээгээ долоод давхиулсан бол хэдхэн хоногийн дараа болсон зүүн бүсийн уралдаанд зээрд морио айргийн гуравт хурдлуулж, хангайн бүсэд бор шүдлэнгээ аман хүзүүдүүлэн сайхан наадсан билээ. Ингээд хурдан хулыг уншигч танаа танилцуулъя. 
Удам, угшил:
Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Очирын Даваасүрэнгийн унаган адуу.
Эцэг: Энэбишийн халтар азарганы төл хул азарга.
Эх: О.Даваасүрэнгийн унаган саарал гүү.
Амжилтын товчоон:
2016 онд соёолон:
Халзан сумын Халзан овооны тахилга уралдаанд хол түрүүлсэн
Асгат сумын Их-Уул овооны тахилга уралдаанд хол түрүүлсэн
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд долоо
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна