ӨМ НЭЭЖ, АМЖИЛТ ДАГУУЛСАН ХУРДАН ХАЛЗАН

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 18 -нд

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, “Монмасло” ХХК-ийн захирал, “Оргиоч” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Дугаржавын Ганзориг өнөө жил тунчиг одтой сайхан наадсан. Тэрээр АХ-ын 95 жилийн ойд зээрд халзан соёолон айрагдуулж, хурд чуулсан зүүн бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн билээ. Ингээд төрийн наадамд айрагдсан зээрд халзан соёолонг нь танилцуулъя.
Удам, угшил:
Эцэг: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, Бямбаагийн зээрд халзан азарга. Гарсан эр төл болгон нь хурдалдаг 19-тэй азарга бий.
Эх: Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Энхбаатарын унаган буурал гүү
Амжилтын товчоон:
2015 онд хязаалан:
Сүхбаатар аймгийн Асгат суманд болсон уралдаанд түрүү
Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд болсон уралдаанд түрүү
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү
МУ-ын Аварга Оюунболдын мялаалга наадамд түрүү
2016 онд соёолон:
АХ-ын 95 жилийн ойд айргийн дөрөв
Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна