АЗ ХИЙМОРИЙН БЭЛГЭДЭЛ АВАРГА БОР

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 14 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 804, АХ-ын 89 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд бор соёолонгоо айргийн тавд хурдлуулж байсан “Унаган хурд” галын гишүүн, мэргэжлийн сумогийн Их аварга, МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж өнөө жил мөн л бор азарга түрүүлгэсэн. Аз хийморийн бэлгэдэл соёолон насанд шандас шалгасан 235 хүлгийг магнайлсан бор азарга ийнхүү эзэндээ төрийн зарлигт наадмын дөрөв дэх айргийг авчирч буй бөгөөд / өмнө улс бүсийн наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртсэн/ давхар уяагаар хангайн бүсийн уралдаанд айрагдсаныг уншигчид санаж буй бизээ.
Удам, угшил:
Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Цэндээхүүгийн Батболдын унаган адуу.
Амжилтын товчоон:
2016 онд
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү
Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна