МОГОД ХЭЭР

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 14 -нд

Өнгөрсөн жил соёолондоо төрийнхөө их баяр цэнгэл наадамд айргийн тавд хурдлан давхар уяагаар “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаанд гурвалж байсан Булган аймгийн Могод сумын уугуул, “Морин-Эрдэнэ” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Нямцэрэгийн Базаргарьдын хээр морь өнөө жил аравт давхилаа. Шүдлэн цагаас уралдаж буй хээр морины уяа сойлгыг Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Манлай уяач Түвдэнгийн Батцоож тааруулдаг  юм.
Удам, угшил:
Эцэг: Туваанжавын Баяраагаас авсан Жаргалант угшлын хээр азарга.
Эх: Т.Батцоож Манлайн хязааландаа улсын наадамд түрүүлсэн Суман халзан азарганы төл хул гүү. Эх хул гүүг нь Т.Батцоож галын гишүүн Н.Базаргарьдад бэлгэнд өгч байжээ.
Амжилтын товчоон:
Шүдлэн цагаас эхлэн уягдсан.
2014 онд хязаалан:
Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлж, ирээд эрлийз гэсэн шалтгаанаар хасагдсан
2015 онд соёолон:
Хавар Төв аймгийн Цээл суманд болсон овооны тахилга уралдаанд түрүү
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаанд айргийн гурав
2016 онд хавчиг:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд 12
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд арав
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна