“Mongolian Saturday дэлхийн аваргын сорилго уралдаанд түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 12 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн ерөнхийлөгч, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын “Mongolian Saturday” ээлжит түрүүгээ авлаа. 10-р сарын 8-нд Америкийн Keenland-д болсон "Дэлхийн Аварга" шалгаруулах уралдааны сорилго буюу “Breeders Cup Turf Sprint (G3)"-д түрүүлж дахин шуугиуллаа. "Mongolian Saturday” өнөө жил  зургаан настай бөгөөд ихэвчлэн 1000-1200 метрийн уралдаанд оролцдог. 2013 оноос хойш 36 уралдаанд оролцож, найман түрүүлэн найман удаа эхний дөрөвдүгээр байрт орж, нэг сая 129 мянга 681 долларын шагнал хүртээд байгаа юм. Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж буй ах дүү Тод манлай уяачдадаа нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.