МАНЛАЙ ХУЛ

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 04 -нд

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Дэнзэнгийн Энхтөрийн хул азарга АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамдаа айргийн тавд хурдалж, хоймор нутгийн түмнээ цэнгүүлсэн билээ. Хавчиг зургаан настайгаасаа эхлэн уралдаж, аймгийн чанартай наадмаас дөрвөн түрүү, хоёр айраг хүртээд буй хурдан хулын удам, угшил хийгээд амжилтын товчооныг танилцуулбал:
Удам угшил:
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-ын Манлай уяач Д.Чулуунбатын унаган адуу. 2008 онд хязаалан үрээ одоогийн эзэндээ ирж байсан.
Эцэг: Д.Чулуунбат Манлайн унаган хүрэн азарга.
Эх: Дорнод аймгийн Матад сумын угшилтай хул гүү.
Амжилтын товчоон:
2013 онд хавчиг:
Хөвсгөл аймгийн Рашаант сумын 90 жилийн ойд айргийн гурав
Булган аймгийн баруун бүсийн уралдаан, “Илчит метал” ХК-ийн 10 жилийн ойд түрүү
2014 онд долоотой:
Хөвсгөл аймгийн Галт сумын 90 жилийн ойд түрүү
2015 онд наймтай:
“Дэлтэй цэнхэрийн хурд” Хөвсгөл аймгийн хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
АХ-ын 94 жилийн ойд уралдаж Цагаанхөтөл хүртэл өнгөнд давхисан
2016 онд есөн настай:
Хөвсгөл аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүү
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 90 жилийн ойд түрүү
Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд айргийн тав
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна