“Хойморын хурд” галын тэргүүн Т.Батмөнх: Хал цэрэг уясан морио түрүүлгэж, өөрөө барилдаад түрүүлж байлаа

2016 оны 9-р сарын 27 -нд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Хойморын хурд” галын тэргүүн Т.Батмөнхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Гал уяаны тань танилцуулгаар яриагаа эхэлье?
-“Хойморын хурд” гал 2010 онд үүсгэн байгуулагдсан. Харин тамга, тэмдгээ авч албан ёсоор байгуулагдсан нь 2015 оны таван сард юм. Баян-Өндөр суманд ажиллаж амьдардаг Хөвсгөл нутгийн уугуул санаа, зорилго нийлсэн 6-7 хүн нийлж “Хойморын хурд” галыг анх байгуулж байлаа. Одоогоор аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангасан хоёр уяач байна. Ерөнхийдөө гал уяаны зохион байгуулалтанд орж нэгдсэнээс хойш уяачдын амжилт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тэр ч утгаараа миний бие болон Отгонбаяр маань аймгийн Алдарт уяачийн болзлыг хангаад байна. Бид зөвхөн айраг, түрүү авч амжилт гаргахдаа бус адууныхаа үүлдэр угсаа, чанар чансааг сайжруулахад ихээхэн анхаарч байгаа. Ер нь тэгээд морь уяна гэдэг зөвхөн нэг уралдаанаар хязгаарлагдахгүй. Жилийн дөрвөн улиралд баг хамт олноороо хичээж зүтгэхийн нэр гэж ойлгодог. Тэр ч утгаараа “Хойморын хурд”-ын уяачид морь уях гэсэн бүхэл бүтэн шинжлэх ухаанд дор бүрнээ шамдан суралцаж, тэр хэмжээгээрээ амжилт үзүүлж байна. Манай галын гишүүн Отгонбаяр, Ариунсан хоёрын морьд сүүлийн үед их сайн давхиж байгаа. Эрдэнэтийн наадамд азарга, хязаалан түрүүлгэсэн. Хөвсгөлийн баяр наадмаас ч айраг, түрүү хүртэж л байсан. Нийтдээ аймгийн чанартай баяр наадмаас 17-18 айраг, түрүү аваад байгаа. Мөн галын гишүүн залуу уяач Бадамдоржийн даага “Хотгойдын хурд-2” хангайн бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхисан. Ер нь манайхан сайхан наадацгаадаг шүү.
-Товч бөгөөд тодорхой танилцуулга байлаа. Яриагаа хувь хүн, уяачийн тань тухайд үргэлжлүүлье. Сүүлийн жилүүдэд хурдан бор мориороо их сайхан наадаж байгаа дуулдсан?
-Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хүн. Хүүхэд ахуй цагаасаа морь малтай ойр өссөн. Хожмоо хилийн цэрэгт алба хааж хилчин, байлдагч байхдаа унааны морьдоо уяж байгууллагынхаа наадамд уралдуулдаг байлаа. Хилийн цэрэг гэдэг бол өдөржин морьтой харьцаж, монгол эр хүнийг морьтой нь ойртуулж ээнэгшүүлдэг газар. Би цэрэгт байхдаа морьтойгоо харьцах ээнэгших гээд нандин мэдрэмжүүдийг мэдэрсэн. Хилийн заставуудад халагдах цэргийн баяр гэж томоохон арга хэмжээ болдог. Энэ үеэр эрийн гурван наадам зохион байгуулагддаг. Би халагдах жилээ тэрхүү наадамд уясан морио уралдуулан түрүүлгэж, өөрөө барилдаад бас түрүүлж байлаа. Энэ бол миний амьдралын мартагдашгүй дурсамжуудын нэг. Өнөөдөр уяач гэгдэж яваатай салшгүй холбоотой. Дараа нь уулын үйлдвэрт ажилд ороод гэр орон мал хуй маань Хөвсгөлд байсан дээр нь ачаалал ихтэй байдаг байсан болохоор эхэндээ морь уядаггүй, харин уралдаан болгоныг алгасалгүй үздэг байсан. Тэгж байтал 2005 онд аав маань бурхны оронд одож, ээжийгээ мал ахуйтай нь энд авчирсан юм. Тэгээд л морь уяж уралдуулах болсон доо.
-Нутгаас ирсэн адуугаараа л наадаж байсан уу?
-Тийм. Эхэндээ үедээ өөрийн адуугаар л наадаж байсан. Яваандаа адуугаа чанаржуулах зүйтэй гэсэн бодол төрж энд тэндээс нэлээд авсан. Бор морины хувьд Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, МУ-ын Манлай уяач Онгуугийн адуу. Даагандаа манайд ирж, шүдлэнгээсээ уягдан, хязаалангаасаа хойш давхиж байгаа адуу байгаа юм. Хязааландаа Хөвсгөл аймгийн Рашаант сумын 90 жилийн ойд айргийн таваар давхиад, соёолондоо Шинэ-Идэр сумын 90 жилийн ойд түрүүлээд, тэр жилээ Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн. Өнгөрсөн жил хавчиг морь Эрдэнэтийнхээ баяр наадамд түрүүлээд, өнөө жил Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд давхисан.
-Засгийн газрын тогтоолт хоёр ч бүсийн наадмаас хишиг хүртээд байгаа юм байна?
-Тиймээ, миний бор морь бол үнэхээр хурдан сайхан буян. Бор мориноос маань гадна миний нэрийг гарган хурдалж байгаа олон сайхан хурдан буянгууд бий. Би төрсөн нутаг Хөвсгөл хавиараа их нааддаг хүн байгаа юм. 2010 онд болсон “Идэр бүсийн жаргалант хурд” Хөвсгөл аймгийн зуны бүсийн уралдаанд хонгор халзан даага айргийн гуравт хурдлуулсан.
2012 онд хээр үрээгээ Хөвсгөл аймгийн баяр наадамд айргийн таваар давхиулсан. Тэр жил долоо хоногийн дараа Рашаант сумын 90 жилийн ой болж бор хязаалан маань айргийн таваар давхиж байлаа. 2013 онд болохоор Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 90 жилийн ойд хүрэн халзан азарга, бор соёолон хоёр маань түрүүлж, бор азарга айргийн дөрөвт хурдалсан. Өнөө жилийн тухайд халзан азаргаа Эрдэнэт хотынхоо баяр наадамд айргийн таваар давхиулж, бор морио аймгийн Алдартуудын мялаалга наадамд оруулсан. Энэ мэтчилэн одоогийн байдлаар аймгийн чанартай наадмаас 15-16 айраг, түрүү аваад байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
3 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
4 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
4 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
5 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
7 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
8 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
11 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
11 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
7 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
11 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
8 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
11 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
3 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
4 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
5 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
4 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна