Аймгийн Алдарт уяач Х.Баярсайхан: Зүрх, зоригтой сайн адуу уяаны жижиг алдааг анзаарахгүй уралдчихдаг


Орхон аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Баярсайхантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын амжилтын гараа хүүхэд цагаас эхэлсэн болов уу хэмээн таамаглаж байна. Багадаа ер нь хэр сайн унаач байсан бэ?
-Би зургаан настайгаасаа эхлээд аавынхаа уясан морьдыг унадаг байсан. Анх морь унасан жилээ Эрдэнэтийнхээ наадамд их насны морь аман хүзүүнд хурдлуулж,түүнээс хойш олон айраг түрүү авсаан. Би чинь 11 жил хурдан морь унасан хүн. Намайг унаач байхад одоотой адилхан олон наадам байгаагүй. Хааяа нэг болдог өвлийн уралдааныг эс тооцвол шүү дээ.
-Сүүлийн үед уралдаанч хүүхдийн асуудал хурцаар яригдах болсон. Таныг морь унаж байхад хүүхэд мориноос унадаггүй байсан юмуу, эсвэл унасан ч ярьдаггүй байсан юмуу?
-Мориноос унаагүй монгол гэж байдаг юмуу. Би ч гэсэн унаж л байсан. Гэхдээ тийм ноцтой байдлаар биш. Дадлагажаад ирэхээр аяндаа унахаа байчихдаг юм даа. Би аавын морьдоос гадна Монгол Улсын Алдарт уяач Батчулуун ахын улсад аман хүзүүддэг хээр морийг унаж л байсан. Энэ хавиараа олон түрүүлгэж, айрагдуулсан даа.
-Уяачийнхаа гарааг 1995 оноос эхэлсэн гэдэг байхаа?
-Тиймээ, 16 хүрч моринд томдож хасагдаад аавынхаа зааварчилгаагаар морь уяж эхэлсэн. Мэдээж анх бол аавын унаган адуугаар наадна. 1995, 1996 оны үе шиг санагдана. Нэг соёолон сумынхаа наадамд аман хүзүүдүүлж, даага түрүүлгэчихээд аймагт ирж хоёр, гурван айраг авч байсан юм. Яг өөрийн нэр дээр морь давхиулж эхэлсэн нь 2000 оноос хойш юмуу даа. Цэргээс халагдаж ирээд өрх гэр тусгаарлан хоёр, гурван жил төв суурин бараадсан. Түүнээс хойш хөдөө гараад өнөөдрийг хүртэл тасралтгүй морь уяж байна даа.
-Алдартын магнайг тэнийлгэж адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдалыг мэдрүүлсэн хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-2008 оноос эхлэн санаа зорилго нэгтэй ах нартайгаа нийлж гал байгуулаад Булган аймгийн 70 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд Ойдов ахын хүрэн соёолонг гурваар, Баасандорж ахын саарал соёолонг таваар давхиулсан. Түүний дараа Ойдов ахын хул азаргыг уяж бүсийн наадамд нэг түрүүлгэж, хоёр айрагдуулсан.
-Анх хэдэн оны хаврын бүсэд айрагдаж байлаа?
-2011 оны “Дүнжингаравын хурд”-д 11-ээр давхиад, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн. Түүний дараа “Дүнжингаравын хурд 2012”-т гуравлаад, “Дүнжингаравын хурд 2013” –т 20-иор давхиж, давхар уяагаар “Эрдэнэт хурд” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн шүү дээ. Манай галаас бүсийн наадамд айрагдсан дараагийн адуу бол Мөнхтүвшингийн хээр азарга. 2013 оны “Дүнжингаравын хурд” болон “Эрдэнэтийн хурд”-д тус тус гурваар давхисан.
-Өнгөрсөн жил яасан билээ?
-2014 оны “Дүнжингаравын хурд”-д наймаар давхисан. Түүний дараа нь улс, бүсийн наадамд айрагдсан нь Бямбажаргалын халтар морь. 2014 оны улсын наадмын эрлийз дунд насны ангилалд айргийн гурваар давхиад, 2015 оны “Дүнжингаравын хурд”-д аман хүзүүдсэн.
-Хаврын уралдаануудад илүүтэй амжилт үзүүлдэг бололтой. Хул азарганы уяа сойлгыг хэдий үеэс тааруулж байгаа билээ?
-2009 онд хязаалан үрээ байхаас нь эхлээд уяж байна. Хул азарга бол бэлэн давхилтай адуу. Тамиртай л байвал явна. Мах сайтай. Нимгэрээд ирэхээрээ явдаггүй. Уяаны үед нэлээд агсам, ширүүн зантай болчихдог. Гэхдээ уяа нь таараад ирвэл нүд нь сайхан тунгалаг болоод, сормуус нь дэрвийж ширхэг ширхгээрээ салаад ирнэ. Яг тэр үедээ бол баргийн адуутай уралдахгүй шүү.
-Ер нь хул азарганд хурдны ямар ямар шинж байдаг вэ?
-Хул азарга толгой сайтай. Бусад адуунаас арай л илүү харагдаад байдаг юм. Хамар нь монхор, нүд их хурц зоригтой. Ер нь их зориг зүрхтэй адуу. Ямар ч олон адуун дунд байсан цойлоод л гараад ирнэ. Адуунд зүрх, зориг их чухал. Зүрх, зоригтой сайн адуу уяаны жижиг алдааг анзаарахгүй уралдчихаад байдаг.
-Хул азарганы төл өөрт чинь бий байлгүй. Эцгийн давуу шинжийг агуулж уу?
-Бий, бий. Ойдов ах надад нэг бор үрээ өгсөн. Одоо соёолон болчихоод байна. Бор үрээний эх нь бас угшил сайтай. Улсын наадамд давхиж байсан Сумъяасүрэнгийн бор азарганы төл гүүг хул азарганд хураалгаад гарсан адуу байгаа юм. Хязаалангаас нь уясан, энэ хавиараа гайгүй сайн давхиж байгаа. Азарга тавина даа.
-Мөнхтүвшингийн хээрийн тухайд юу хэлэхсэн бол...?
-Мөнхтүвшингийн хээрийг хязаалангаас нь эхлэн уясан. Хязаалан үрээ аймагтаа хоёр, гурав түрүүлсэн. Хээр азарга эрлийз хэрнээ их урт уяатай. Гарын ая сайн даадаг адуу. Уяа нь ороод ирэхээрээ бас л ааширхуу болдог. Хүн хазах гэнэ, өшиглөх гэнэ. Жирийн үед бол хонь шиг их номхон адуу даа.
-Бямбажаргалын халтар морь...?
-Их сайхан дөлгөөхөн адуу. Уяа нь орсон ч унтаж л байдаг. Уяан дээрээ тэрийгээд л хэвтчихдэг. Тэгээд уралдааны үед суудаггүй, яардаггүй. Нас нь бага энэ жил дөнгөж соёолон шүү дээ. Олон жил сайхан уралдах байхаа.
-Билэгдэмбэрэл Тод манлайн адуу нэлээд байдаг бололтой юмаа?
-Тийм шүү. Мөнхтүвшингийн хээр, Бямбажаргалын халтар хоёр чинь Дэмбээ ахын адуу. Ойдов ахын хул азарга болохоор Пунцагбалжир агсны адууны угшилтай гэдэг.
-Яг өөрийн тань нэртэй адуунаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...?
-Миний морьд одоохондоо аймаг, орон нутагтаа л гайгүй давхиж байна. Аймагт даага, шүдлэндээ орсон хээр үрээ бий. Манай эндэхийн Дашбальдар гэж өвгөний хурдан хээр азарганы төл байгаа юм. Эх нь болохоор намайг бага байхад Чулуун /МУ-ын Алдар уяач Батчулууныг хэлэв бололтой/ ахын өгсөн хээр гүү. Тэр эх гүүний төлүүд ер нь л сайн давхидаг шүү.
-Ааваас өвлөгдсөн адууг сайжруулах үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?
-Энд тэндээс адуу нэлээд авсан. Сүхбаатараас азарга авчирч тавилаа. Бусдын жишгийг дагаад шинэ цагийн ч азаргатай болсон. Одоо надад нэгдүгээр үеийн гурав, дөрвөн ч азарга байна. Тод манлай уяач Онон ахын өгсөн үрээнүүд их сайн давхиж байна. Орхон аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн Гарьдын хүрэн гэж азаргыг Онон ах надад өгч байсан юм. Мөнхтүвшинд бас нэг сарт хүрэн үрээ сайн давхиж байгаа. Бас л Онон ахын адуу. Энэ мэтчилэн адууныхаа чанарыг сайжруулж л байна.
-Адуугаа хоёр үе дамжин сайжруулж байна. Танайхаас адуу авах хүсэлтэй хүмүүс цөөнгүй ирнэ биз?
-Наймаа, арилжаа нэг их хийгээгүй дээ. Аавын хүнд өгсөн адуунууд очоод сайн давхиж байгаа дуулддаг юм. Миний хувьд гадагшаа гаргаж зарахаасаа илүүтэй өөрөө уралдах сонирхолтой байна. Одоохондоо өөрийн унаган адуунууд улс, бүсийн чанартай наадамд найм есөөр л давхиад байна.
-Унаган адуугаа улс, бүсийн наадамд айрагдуулах мөч ойрхон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ярилцлагаа бахархалт наадмын тань дурсамжаар өндөрлье.
- Хамгийн анх “Дүнжингарав”-т хул азарга айрагдах л хамгийн сайхан байсан даа. Тухайн жилийнхээ өнгийг тольддог гэгддэг тэр том наадмаас айраг авч үзэх юмсан гэсэн чин хүслээ биелүүлэх сайхан байсан шүү. Дараа нь Эрдэнэтэд болсон хаврын бүсийн уралдаанд хул азаргаа аман хүзүүдүүлж, Мөнхтүвшингийн хээрийг айрагдуулах бас их сайхан байсан. Өөрийн уясан хоёр азаргаа нутгийн дэвжээнд айрагдуулах урамтай л юм билээ.
-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Унаган хүлгийн амжилтаар улсын цолонд хүрэх баярт мөчид дахин уулзъя. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
6-р сарын 27 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
6-р сарын 13 -нд Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Б.Дашбаатар: Унаган хүлгээрээ на…
-
6-р сарын 12 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 12 -нд "Сэцэн ханы хурд-2022" аймгийн аварга хүлэг шалгар…
-
6-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №81: МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.Ц…
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач А.Батдэлгэр: Сумын наадмын зурга…
-
6-р сарын 11 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-80: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ Б.БАТХҮҮ
-
2022 оны 6-р сарын 03 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 25-д…
-
2022 оны 6-р сарын 03 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭСЭН…
-
2022 оны 6-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-79: АДУУ ҮРЖҮҮЛЭГЧ Г.ХАДБААТАР
-
2022 оны 5-р сарын 27 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 25 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Аав маань эмнэг сурга…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Жаахан шаргын нутгаас, Жавхлант шаргын хурдаас...
-
2022 оны 5-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-78: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ П.АЛТАНСҮ…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
2022 оны 5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
2022 оны 4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
2022 оны 4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
2022 оны 4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна