“Хар нуурын хүлэг” МСУХ-ны дэд тэргүүн П.Доржсүрэн: Сүүлийн хэдэн жил манай уяачид амжилт арвинтай наадаж байгаа
А.Тэлмэн
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, “Хар нуурын хүлэг” МСУХ-ны дэд тэргүүн Пүрэвжалын Доржсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Монгол эр хүний хийморь, молор эрдэнэ мориндоо байдаг гэлдцэг. Дэд тэргүүн хэзээнээс хүлгийн хийморьт сүсэглэх болсон бэ?
-Манай аав Пүрэвжал сум, бригад болон зэргэлдээ сумдынхаа наадмуудад одтой сайхан нааддаг нутаг усандаа бас чиг нэртэй уяач хүн байсан. Аавын минь хурдан морь гэхэд сумандаа 2-3 ч удаа түрүүлсэн хүлэг. Мөн зэргэлдээ сумдын наадмуудад олон түрүүлж, айрагдсан. Ер нь нутаг нугадаа зартай хурдан хүлэг. Хамгийн сайхан нь бор морийг ид хурдан байхад нь би унадаг байлаа. 1981 он, АХ-ын 60 жилийн ойгоор аав маань таван их насны морь бас бага нас тус бүрт морь уяж, гурван түрүү хүртэж байлаа. Түрүүлсэн морьд нь бүгд миний унасан хүлгүүд байсан.
-Шаггүй унаач хүү байжээ?
-Гурван морь түрүүлгэж, хоёр морь айрагдуулсан. Ер нь эргээд санахад аавынхаа уясан морьдыг унаад уралдахад айраг түрүү алддаггүй л байсан. Бор морийг залгаж, хүрэн алаг үрээ их хурдалсан. Даагандаа түрүүлээд, шүдлэн, хязааландаа айрагдаж байсан юм. Ер нь аав минь унаган адуугаараа сайхан нааддаг байсан шүү.
-Унаган адуугаараа урамтай наадна гэдэг уяачийн хамгийн том бахархал шүү дээ?
-Тэгэлгүй яахав. 2004 оны сумын наадамд унаган азарга түрүүлж байлаа. Соёолон түрүүлж байлаа. Даага, шүдлэн аль аль нь хоёрт давхиж байлаа. Аан бас алаг морь аман хүзүүнд давхисан юм байна.
-Бараг нас бүрээс түрүү, айраг хүртсэн юм биш үү?
-Тэгсээн. Манай хээр азарга гэхэд л сумын наадамд тав түрүүлж, хоёр айрагдаж байлаа шүү дээ. Одоо үр төлүүд нь мөн л түрүүлж, айрагдаж байна.
-Нутаг нугадаа үнэлэгдэхээр хурдан адуутай хүн байжээ?
-Тиймээ, аав минь бурхны оронд очоод 10 жил болчихож. Өдгөө бид аавынхаа үйл хэргийг нь үргэлжлүүлэн морь уяж байна. Манай дүү нар бас морь уяна.Миний хувьд өнгөрсөн жил Засаг даргын ажлаа өгснөөс хойш морь уяж байна.Түүнээс өмнө тэр ажил ихтэй учраас амжддаггүй байсан юм. Аавын минь адуу сайн ч гэсэн илүү чанаржуулах үүднээс зүүн талаас хоёр сайхан азарга, бас гүүнүүд авчирсан. Одоо азарга гүүний тохироогоо зөв зохицуулахад л анхаарч байна даа.
-Бие даан морь уядаг болсоор удаагүй юм байна шүү дээ?
-Тиймээ. Би сумынхаа Засаг даргаар найман жил ажилласан. Засаг дарга байхдаа уяачидтайгаа аль болохоор хамтарч ажиллаж, уралдаан тэмцээнүүдэд нь хүртэл хамт явдаг байлаа. Ямар ч үйл хэрэг нэг зорилго тэмүүлэлтэй түүндээ хүрэхийн төлөө нэг сэтгэлтэй байхад үр дүнд хүрдэг шүү дээ. Манай сумын уяачид тийнхүү нэгдэж чадсанаар сүүлийн хэдэн жил амжилт арвинтай наадаж байгаа. Манай сумын гал уяа аймгийн шилдэг галаар удаа дараа шалгарсан. Ер нь сүүлийн хоёр гурван жил аймгийн баяр наадмын зургаан насны морьдын 30 айраг, түрүүний 20-иодыг нь манай сумынхан авчихаж байна. Уяачид маань дор бүрнээ адуугаа чанаржуулахад ихээхэн анхаарч хурдтай аймгуудаас адуу мал авчирч байна. Залуучууд маань ч гэсэн морьдоо маш сайн уяж байна. Өмнө нь тэжээж чаддаггүйгээсээ болоод өвлийн уралдаануудад тааруу уралддаг байсан бол одоо түрүүлгэж, айрагдуулаад байдаг болсон. Дээр нь улсын чанартай бүсийн уралдаануудад манай уяачид маш идэвхтэй оролцож байгаа. Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн болон Тэлмэн суманд болсон “Очирваанийн хурд” уралдаануудад манайхан өргөнөөр оролцсон. Ялангуа Тэлмэний уралдаанд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Увсад болсон баруун бүсийн уралдаанд ч манай уяачид явсан. Өнгөрсөн жил аймгийнхаа 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд манай сумынхан амжилттай наадсан шүү дээ. Зөвхөн энд байгаа гэлтгүй Улаанбаатар хотод байдаг нутгийн уяачид маань ирж оролцлоо. Нутгийн зөвлөлийн дарга “Сонор трейд” компанийн захирал, МУ-ын Алдарт уяач Б.Энхболд, МУ-ын Алдарт уяач Н.Даш-Өлзий нарын улсын цолтнууд маань ирж оролцлоо. Энэ бол их сайхан хэрэг юм.
-Чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна. Ингээд Доржсүрэн уяачдаа аавынхаа алдрыг дуургасан алдарт уяач болох ерөөлийг өргөе. Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлээр дамжуулан манай уяачдыг сурталчилж байгаад хувиасаа болон нийт уяачдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Ингээд Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа Эрдэнэхайрханы гаралтай хүмүүстээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна