Аймгийн Алдарт уяач С.Ган-Очир: Манайхан бор адуугаар нааддаг
Увс аймгийн Завхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сүхээгийн Ган-Очиртой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа вэ?
-2002 оноос эхлэн морь уяад, 2004 онд Ховд аймгийн Мянгад суманд болсон уралдаанд хул морио түрүүлгэж амжилтын гараагаа эхэлж байлаа. Тэр наадамд би дөрвөн морьтой очоод, их морь түрүүлгэж, халиун хязаалан маань түрүүлж ирээд тугны цаахна зогсож зургаагаар, даага маань таваар тус тус давхисан.Тэр намраа Өлгий суманд болсон уралдаанд хул морь маань дахиад түрүүлсэн.
-Тэр жил их хурдан байжээ?
-Тиймээ, Өргөнд бас түрүүлээд, шинэ цасны баярт дахиад түрүүлсэн. Би тэр жилийнхээ амжилтаар сумын Алдарт уяач цол авч, 2005 онд сумын шилдэг уяачаар шалгарч байсан юм.
-Аймгийн Алдарт уяач цолоо хэдэн онд авсан бэ?
-Энэ жил аймгийн Алдарт уяач болсон.
-Хул морь тань унаган адуу юу?
-Тиймээ. Эх бор гүүг нь Бямбабандиа гээд аймгийн Алдарт уяач, адуучнаас авсан юм. Миний хул ирсэн жилээ гарсан унага.
-Аймгийн наадмаас айраг, түрүү хүртсэн уяач аймгийн Алдарт цолыг авах ёстой. Аймгийн баяр наадмын амжилтаасаа сонирхуулаач?
-Авсаан, авсан. Хул морь 3-4 жил амжилттай давхиад, залгаад хүрэн азарга хурдалж эхэлсэн. Ноднин гэхэд л долоон баярт орж, сумын наадамд хоёрт ирсэн. Тэндээсээ аймгийн наадамд очиж гурваар давхиад, энэ хавар аймгийн төвийн бүсийн уралдаанд бас гуравлалаа.
-Хүрэн азарга нутаг адуу юу?
-Бас л миний унаган адуу. Энэ жил нийлж байгаа юм. Хүрэн азарганы эхний төлүүд гарчихсан. Ямархуу адуу гарч ирэх юм бүү мэд. Одоогоор уяж чадаагүй л байна.
-Унаган адуугаараа амжилт үзүүлнэ гэдэг уяачийн бас нэгэн бахархал.
-Тэгэлгүй яахав. Гэхдээ миний адуу сайн гээд цус сэлбэхгүй байвал алсаараа муудна шүү дээ. Тийм болохоор гаднаас ганц нэг адуу авч л байна. Би Сүхбаатар аймгийн Асгат сумын гаралтай хоёр ч бага адуу авсан.
-Ер нь жилдээ хэд уралдаж байна вэ?
-Хонин жил гарсаар долоо уралдаж, зургаан айраг авлаа. Нэг морь зургаагаар давхисан. Хаврын тухайд ийм. Тэгээд зунаас эхлээд намар уралдаан дуустал уралддаг. Гэхдээ мэдээж, тухайн жилийн зуншлага, адууны тарга тэвээрэг зэргээ тооцож үзэлгүй яахав.
-Цулдган Алдарттай хамаатан уу?
-Миний аавын ах болох хүн л дээ. Аав маань бас морь мал уядаг хүн байсан. Даанч эрт бурхан болсон л доо. Намайг нэгдүгээр ангид байхад нас барсан юм. Миний мэдэх аавын нэртэй бор, хул, хээр морьд байсан
-Цулдган Алдарт бас бор адуугаар нааддаг гэх юм билээ. Нэг удмын адуунууд уу?
-Тиймээ, намайг багад манайх олон бор адуутай айл байсан. Одоо ч тэр боруудын угшил тасраагүй. Аавын ах дүүс цөм бор адуугаар нааддаг байсан. Одоо хүүхдүүд нь тэр боруудын угшлаар наадаж байна. Морь сайн таньдаг, аймгийн Алдарт уяач Булдагачаа гэдэг хүн байлаа. Би багадаа тэр ахын морийг голдуу унадаг байсан. Булдагачаа ах хүнд юм хэлж өгөхдөө харамгүй. Надад ч их зүйл хэлж өгдөг байсан.
-Морь уях гэдэг насаараа суралцдаг ажил гэдэг. Залуусдаа зааж зөвлөж байна уу?
-Би гурван хүүхэдтэй. Манцуйтай нь охин. Наад хоёр нь хүү. Том хүү маань морь унадаг, энэ жил 11 настай. Сүүлийн үеийн хүүхдүүд их өсгөлүүн болжээ, би 16-17 хүртлээ унасан тэгэхэд хүү маань хойтонгоос ер нь хасагдах тийшээ хандаж байна шүү. Миний хүү моринд дуртай, ирээдүйд аавыгаа залгамжлаад морь уях байх.
-Танай аймагт жороо, хатираа морьгүй хүн алга. Өөрийн тань хувьд ...?
-Нэг жороо халтар морь олон жил сайхан амжилт үзүүлсэн. Гэхдээ одоо байхгүй, Зүүнговь руу зарчихсан юм. Сүүлийн үед жороо морины ханш унаж, уралдаан ч барагтай болохгүй юм. Тэгээд хоёр сая төгрөгт тооцоод, морь мал оролцуулаад зарчихсан.
-Ган-Очирыг хэд хэдэн хүний морь уядаг гэж дуулсан.
-Найз нөхөд, ах дүү нарын морьдыг уянаа. Энийг уяад өгөөч гээд ирж байгаа улсад “үгүй” гэлтэй биш. Манайх бас морь уяхын хажуугаар ногоо тарьдаг болохоор зарим жил олон уралдаж чаддаггүй ээ.
-Ямар ногоо тарихав?
-Гурван жил нарийн ногоо /шийгуа, өргөст хэмх, манжин, лууван/ тариаллаа. Сумаас хашаа, худаг өгсөн. Мөн чацаргана зэрэг ойр зуурын мод тарьчихсан байгаа. Нэг үеэ бодвол өөрсдөө л хөдөлмөрлөж чадвал хөдөө сайхан амьдарч болж байна шүү дээ.
-Сум, аймгийнхаа ойд одтой сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна