Залуу уяач Б.Өсөхбаяр: Домогт Асгат саарал манай унаган адуу
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, залуу уяач Б.Өсөхбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Залуу хүнийг юу адуу мал сонирхож, морь уяхад хүргэв?
-Миний морь уяхад удам нөлөөлсөн гэж боддог. Аав сумын алдарт уяач, төрсөн ах Цагаанхүү аймгийн алдарт уяач цолтой. 2003 оноос, хорин наснаасаа морь уяж эхлээд 9 жил болж байна. Морь уях гэдэг миний өвөг дээдсээс улбаатай. Манай аавыг Дугарын Баяраа гэдэг. Улсад нэг аман хүзүүдэж, 2 түрүүлэн, Их хурдад нэг айрагдсан домогт асгат саарал азарганы эзэн дээ.
-Асгат саарал ямар тохиолоор одоогийн эзэндээ очсон юм бэ?
-Максын Цэрэнжигмэд 2002 онд манай ааваас хязаалан үрээ авч, тэр жилийнхээ улсын баяр наадамд аман хүзүүдүүлсэн. Хойтон жил нь соёолон азарга улсын баяр наадамд түрүүлж, 2004 онд Их хурдад таваар орж, 2005 онд 7 настай азарга улсын баяр наадамд түрүүлсэн. Манай аавын хувьд 2003 онд улсын баяр наадамд очиж их насны хүрэн морио зургаагаар оруулж, 2004 онд улсын баяр наадамд бор даагаа долоогоор оруулж байсан. Өнгөрсөн жил би улсын баяр наадамд соёолон азаргатай яваад сайн оруулж чадаагүй.
-Асгат саарал танай аавын унаган адуу гэдэг. Танай адууны цөм угшил нь юу вэ?
-Миний өвөг эцэг Дугар гэдэг хүний хурдан цагаан азарга, медаль халтар хоёрын угшил байдаг юм. Хурдан улаан азаргатай Махбариад гэдэг хүн миний ээжийн ах. Махбариадын улаан азарганы төлийн нь төл Асгат саарал байгаа юм. Эх тал нь миний аавын унаган адуу.
-Өөр гадагшаа гараад сайн давхиж байгаа адуу байна уу?
-“Мон хурд” компанийн захирал Батмөнх гэдэг хүн хүрэн даага авсан. Сураг сонсоход Дэлгэрхааны наадамд гурваар орж байгаа дуулдсан.
-Өөрөө гардаж уяад аймаг, сумандаа хэр уралдав?
-Гардаж уяснаас хойш гаргасан хамгийн том амжилт бол 2008 оны наадамд 3 түрүү, 4 айраг нэг дор авч байсан. Шаргал соёолон, хээр хязаалан, хүрэн даагаа түрүүлгэж, саарал хязаалан, хээр даагаа аман хүзүүдүүлж, хүрэн хязаалан таваар, хонгор үрээ дөрвөөр оруулж байсан юм. Сумынхаа наадамд хонгор даага, хонгор соёолон хоёрыг аман хүзүүдүүлж байсан. Өнгөрсөн жил хээр соёолон тавд, хүрэн даага мөн 5-д оруулсан. Нийтдээ 4 түрүү, 10 гаруй айраг байна.
-Сумын алдартад ойрхон байгаа юм байна даа?
-Тиймээ. Аав хотод ажилтай болохоор би морио гардаж уяж байгаа. Аймагт 4-н удаа халтар халзан соёолон, хонгор даага, саарал адуу, хүрэн үрээгээ 6-аар оруулж байсан. “Жавхлант шарга”-ын наадамд өнгөрсөн жил зээрд хязаалан 3-т оруулж, ноднин өвлийн уралдаанд хээр соёолон 6-аар оруулж байсан. Цаашдаа морьдоо тэжээж байгаад улсад уралдана гэж боддог.
-Уяа сойлго нь таарчвал төрийн наадмаас айраг амсуулах ямар адуунууд байна вэ?
-Жавхлант шаргад 6-аар орсон хээр азарга, 3-аар орсон зээрд хязаалан, мөн нэг хусран даага байгаа. Максын Ганбаатарын хонгор халзан морины дүүгээс гарсан төл, Асгат саарлын дүү хүрэн халзан үрээ бий. Тэдэнд найдлага тавьж байна.
-Асгат сааралтай нэг угшилтай гэхээр хүмүүс үнэ хаяхгүй байна уу?
-Байдаг, гэхдээ зардаггүй юм.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна