Хулан хонгор

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 05 -нд

Ардын хувьсгалын ойн их наадмуудад Галшар нутгаас анх түрүүн Пүрэвжавын хүү Цэрэндоржийн Хулан хонгор гэдэг азаргыг Лувсанцэнд уяач гардан уяж ирж түрүүлүүлсэн байна. Үүний дараагаар  Галшар Буянтбулагаас улсын наадамд Элбэг хээр, Идэр хээр зэрэг гайхамшигт азарганууд түрүүлж байсан юм. Пүрэвжавын Амгалан зайсанд өгсөн цэвэрхэн биетэй азарганы үр төрөлхийн мойног хөлтэй хонгор азарга байжээ. Түүний үр бас нэг хурдан хонгор азарга уралдаж байгаад мойног хөлтэй болжээ. Энэ сүүлчийн хонгор азарганы үр нь Хулан хонгор гэдэг азарга юм. Хулан хонгор тахийн тав дахь үеийн эрлийз болох нь илэрхий болж байна. Энэ бол Амгалангийн хүү Дагмидын унаган азарга агаад Пүрэвжав бээсийн хүү Цэрэндорж худалдан авсан байж. Хулан хонгор бол Галшарын тэргүүн хурдны нэг бөгөөд түүний удам угсаа нь мөн хурдан юм.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна