Хоёр баатрын хүрэн
А.Тэлмэн 2016 оны 8-р сарын 29 -нд
Говь-Алтай аймгаас хязгаарын цэргийн уналганд ирүүлсэн олон агтыг хэдэн байлдагч Байтагийн заставын дэргэд шагай шиг бөөгнүүлэн хураахад духнаасаа хошуугаа хүртэл ташуу халзан хүрэн морийг ахлах дэслэгч Нэхийт онцлон үзэж өөрийн унаа болгон авчээ. Үрээнхэн хүрэн халзан морь байлдааны сургуульд төдхөн суралцаж, богино хугацаанд дөрвөн балл авах болжээ. Мөн сургуулийн үед Нэхийтийн далайсан сэлэм эргэж, хүрэн халзан морины давхилт дунд тас цавчигдсан бургас босоогоороо газардаж байдаг байсан нь халзан морь, Нэхийт хоёрын байлдааны сургуульд хэр суралцсаныг яруу илтгэх баримт мөн. Хүрэн халзан буруу талын нь амыг аттасхийн хүзүүний зөв тал руу гурвантаа алгадахад намсхийн хэвтдэг, чишш гэхэд ухасхийн босдог байжээ. Нэгэн удаа Нэхийт, Тэгшээ хоёр шөнийн харанхуйгаар дайсны байранд нэвтрэн орж амьд хэл бариад морины хурдаар зугтаан гарчээ.
Замд нь хавцал дотор хэвтээ үхрийн чинээ чулуу тулгарахад Тэгшээгийн морь бултан тойрч гарч, харин хүрэн халзан морь нуруун дээрх хоёр хүнийг дажгүй даан, хийгүй харайн гараад цааш хурдлан давхижээ.
Нэхийт баатрыг хил зөрчсөн харийн дайсантай амь бие хайргүй 30 гаруй удаа тулалдаж явахад иймэрхүү хүнд үе олонтой тохиолдож, хүрэн халзан морь амийг нь аварч байсан удаа хэд хэд бий. Нарийн Харгайтаас Зээнийн ус хүртэл 100 гаруй км газар хурд хуваахад огтхон ч цуцдаггүй харин явах тусам чихээ хулмайн, хазаар даран улам улам нэмэн тэмүүлдэг байжээ. Ахлах дэслэгч Нэхийт хилийн өөр ангид шилжин явахдаа хүрэн халзан морио ааш зангийг нь сайн мэдэх байлдагч Тэгшээд өгчээ. Байтаг богдын арван баатрын ширүүн тулалдааны үеэр холбоочин Пэлжээ ар тал руу холбоо барихдаа энэ хүрэн халзан мориор явсан бөгөөд заставаас буцаж ирэхдээ хамгийн түрүүнд ирж байсан байна. Энэ нь барагцаалбал 50 гаруй км газар хар гүйхээрээ давхисан хэрэг юм. Эрэлхэг хоёр баатрын итгэлт хүлэг энэ хүрэн ажнай хилчин идэр эрчүүдийн бахархлыг татсаар 30 нас хүрээд 1967 оны нэгдүгээр сард үхжээ. Шандас сайтай монгол морь ийм урт насалдаг ажээ.
А.Баярмагнай

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна