“Тод магнай”-н наадмын дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 22 -нд

Монголын морин спортын сонин сайхнаас хүргэдэг “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар худалдаанд гарчээ. АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын зургаан насны морьдын /монгол/ уралдаанд эхний 20-т хурдалсан хүлгүүдийн танилцуулга, уяач, эздийн баярын сэтгэгдлийг хуваалцсан шинэхэн дугаарын зочноор  СГЗ, түүхийн ухааны доктор, ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг адуу судлаач Адъяагийн Баярмагнай уригдан оролцсон байна.
ХХ-XXI зууны зааг үеийн Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан тодорхойлж, шигшмэл хурдан морьдын “Их хурд” болон бүсийн уралдаануудыг санаачлан зохион байгуулж, хурдан морины уралдааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэх тогтолцоог буй болгох зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлэгч энэ эрхмийн ярилцлага уншигч таны таалалд нийцэх бизээ.
Шинэхэн дугаарт шигшмэл морьдын “Их хурд-7”, Засгийн газрын тогтоолт зуны бүсийн уралдаануудын тойм мэдээлэл багтсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ зуны хамгийн томоохон уралдаануудын нэгдсэн мэдээллийг “Тод магнай”-н шинэхэн дугаараас авах боломжтой юм.
Та бүхэн сэтгүүлээ редакцийн 9401-2992, 94042992 дугаарт холбогдон хүргүүлж аваарай.

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна