Баруун бүсэд 84 сум, дүүргийн 1300-гаад хурдан хүлэг шандас шалгажээ

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 03 -нд

Засгийн газрын тогтоолоор Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан 2016 оны баруун бүсийн уралдаанд Говьсүмбэр, Дорноговь, Дархан, Өмнөговь зэрэг дөрвөн аймгаас бусад аймаг, нийслэлийн 84  сум, дүүргийн 1300-гаад хурдан хүлэг шандас шалгажээ.  Анх удаа эрлийз монголоор нь ялгасан баруун  бүсийн уралдааны шинэ цагийн ангилалд 110  хүлэг тоосоо өргөсөн бөгөөд дээд насанд төрийн наадмын түрүү МУ-ын Алдарт уяач А.Ариунсайхан ы Хөөрхөн зээрд түрүүлж,  Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Л.Батмөнх гурван айраг хүртжээ.  Харин дунд насанд хамгийн олон буюу 55 үрээ мордож, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбатын хүрэн халзан өнгөлсөн байна.
Адуун сүргийн манлай азарганы уралдаанд 157 хурдан хүлэг уралдаж Өвөрхангай аймгийн  Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Ганбаатарын Ариунболдын хээр, халиун азарганууд түрүү, аман хүзүүнд хурдлан Өврийн хангайчуудын хийморийг өргөлөө. Одоогоос арван жилийн өмнө буюу 2006 оны Говь-Алтайд болсон баруун бүсийн уралдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоо гурван түрүү, нэг айраг хүртэн шуугиулж байсныг уншигчид санаж буй бизээ.
 Наадмыг их морины амжилтаар хэмждэг баруун аймгийнхны жишгээр энэ наадам “нутгийнх” болсон. Учир нь их насны морьдын уралдааныг Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Манлай уяач  Туваанжавын Гантөмөрийн Ягаан өнгөлж, магнайдаа тоосгүй түрүүлсэн билээ. Удамт уяачдын нэг үе улиран монгол төрийн наадмыг чимж буй Туваанжав агсны үр хүүхдүүд баруун бүсийн наадамд одтой  сайхан наадсаар ирсний нэг нь энэ болох бизээ.
Хийморийн адистай соёолонгийн уралдааныг  Ховд аймгийн Алтай сумын уугуул  МУ-ын Алдарт уяач Ц.Гантөмөрийн сартай зээрд өнгөлсөн. Торгон хул азаргаараа овоглогдсон эрхэм Алдарт энэ наадмаас нэг түрүү, нэг айраг хүртэн зорьсон хэргээ бүтээсэн юм.
Хязаалангийн уралдаан Алтайчуудынх болж, нэг түрүү, хоёр айраг хүртсэн бол шүдлэнгийн уралдааны нэгээс бусад  нь мөн л энэ нутгийн уяачдын хурдан хүлгүүд байлаа. Өөрөөр хэлбэл Алтайн уяачид нутгийн дэвжээ хамгаалан одтой сайхан наадацгаасан билээ. 
Сүү үнэртүүлсэн өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд 160 ирээдүйн түмэн эхүүд тоосоо өргөснөөс Халиун сумын уугуул, МУ-ын Манлай уяач Т.Гантөмөрийн хүү Г.Ганзоригийн халиун түрүүлж, наадамчин олноо цэнгүүллээ.
Говь-Алтай эртнээс жороо сайвар хүлгүүдээрээ алдартай.  Эр хүний гангараа эмээлт хүлгийн  гоёо болсон жороо  морьдын уралдаанд  33 хүлэг  уралдаж Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Л.Гэсэрбогдын хээр түрүүлсэн.
Ийнхүү гурван өдрийн турш   хурдан хүлгийн хиймориор наадамчин олноо цэнгүүлсэн баруун бүсийн уралдаан  тус нутгаас төрөн гарсан төрийн хишигт уяачдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээгээр үргэлжилж,  иж бүрэн эмээл хазаартай морьдыг бэлэглэн  өгсөн авсаны магнайг тэнийлгэсэн юм. Бэлэгний морьдыг сонгохдоо тухайн уяачийн нэрийг олонтаа дуурсгасан  юмуу эсвэл уугуул нутгийнх нь цуутай хүлэгтэй зүсийг ижилсүүлсэн нь  олны талархлыг  хүлээж байлаа. 
Баруун бүсийн уралдааны азарга , их насны түрүү морьдыг арав, соёолонг найм, бусад насыг таван сая төгрөгөөр байлсан бөгөөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн захирал ах дүү Тод манлайгууд 34 сая  төгрөгөөр их насны , Шарга сумын уугуул, “Алтай констракш” ХК-ийн захирал, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ 34 сая төгрөгөөр азарганы, Халиун сумын уугуул, “Ентүм” ХК-ийн захирал, МУ-ын Манлай уяач  Т.Гантөмөр 21 сая төгрөгөөр хязаалангийн уралдааныг тус тус ивээн тэтгэсэн бол “Туушин” ХК-ийн захирал Н.Зоригт найман сая төгрөгөөр соёолонгийн  түрүүг, “Дэвжих трейд” ХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач  М.Ганболд эрлийз дээд насны айргийн таван морьдыг, Жаргалант сумын уугуул, МУ-ын Алдарт уяач  А.Ариунсайхан эрлийз бага насны морьдын түрүүг дааж,  Бигэр сумын  уугуул МУ-ын Алдарт уяач Л.Батмөнх түрүүлж, айрагдсан морьдыг унасан 45 хүүхдэд нэг бүр нь 120,000 төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын иж бүрэн хувцсыг бэлэглэжээ.
Ингээд 2016 оны баруун бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

Азарга-157 :
1.Өвөрхангай аймгийн  Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Г.Ариунболдын хээр
2. Өвөрхангай аймгийн  Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Г.Ариунболдын халиун
3.Говь-Алтай аймгийн Тайшир сумын Чилхаасүрэнгийн хүрэн халзан
4. Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Ц.Амарсанаагийн хээр
5.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Л.Ганхүлэгийн зээрд
6.Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат С.Мөнхнасангийн бор
7. Говь-Алтай аймгийн Хөхморь сумын харьяат Н.Мөнхбадрахын хонгор
8.Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Т.Ганзоригийн саарал
9.Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Д.Батхуягийн хонгор
10.Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Г.Дашзэвгийн шарга
Их нас- 230:
1.Говь -Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Манлай уяач  Туваанжавын Гантөмөрийн Ягаан
2.Говь-Алтай аймгийн Шарга  сумын харьяат Намжилын Даваанямын бор
3.Ховд аймгийн  Мянгад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ядамсүрэнгийн Ган-Очирын саарал
4.Ховд аймгийн Булган сумын харьяат  аймгийн Алдарт уяач Батмэндийн Мөнхтөрийн хүрэн
5.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Чимэдбавуугийн Цэрэнбатын хээр
6.Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Д.Амарбаянгийн хүрэн
7.Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, аймгийн Алдарт уяач А.Цэцэнбандийн бор
8. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат А.Тэрбишийн хул буурал
9. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Э.Батзаяагийн хондон
10.Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат О.Цогхүүгийн хүрэн
Соёолон-184:
1. Ховд аймгийн Алтай сумын уугуул  МУ-ын Алдарт уяач Ц.Гантөмөрийн сартай зээрд
2. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Н.Баасанжавын бор
3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Алтангэрэлийн саарал
4.Говь-Алтай  аймгийн Дарви сумын харьяат О.Ганбаатарын Яруу саарал
5.Хөвсгөл  аймгийн мөрөн сумын харьяат Н.Даваацэрэнгийн хар алаг
6. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Ц.Жүгдэрнамдагийн  хул
7.Төв аймгийн Баянцагаан сумын харьяат А.Ууганбаярын цавьдар
8.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат С.Цэрэндагвын хээр
9.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Баттөмөрийн зээрд халзан
10.Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн шарга
Хязаалан-204:
1.Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Г.Содбаярын сартай халтар
2.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн
3.Улаанбаатар хотын Сонгинохайрхан  дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Д.Очирсүрэнгийн бор
4.Говь-Алтай аймгийн Халиун  сумын уугуул Бямбадоржийн халтар
5.Ховд аймгийн Алтай сумын уугуул МУ-ын Алдарт уяач Ц.Гантөмөрийн зээрд
6.Булган аймгийн Сайхан сумын харьяат С.Нямжавын халиун
7.Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Б.Лхагвын саарал
8.Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Б.Алтангэрэлийн хүрэн халзан
9.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Б.Бадамдоржийн халтар
10. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат  Д.Ойдовын хонгор
Шүдлэн-185:
1.Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Р.Лхагвадоржийн хүрэн.
2.Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Ж.Мөнхтөрийн хээр
3. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат МУ-ын Манлай уяач Б.Отгоннасангийн хүрэн
4.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Д.Жамъяангийн саарал
5. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Б.Амарсайханы бор
6.Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Ч.Батдэлгэрийн буурал
7.Тодорхойгүй
8. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Б.Нэргүйн буурал
9. Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Б.Хүрэлтулгын хүрэн
10. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн Алдарту яач Б.Галбаатарын хээр
Даага-170:
1.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Ганзоригийн халиун
2.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ч.Цэрэнбатын хүрэн
3.Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Д.Бямбабаатарын саарал
4.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач П.Одонбаатарын цавьдар
5.Завхан аймгийн Эрдэнэхайрхан  сумын уугуул МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хээр
6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд
7.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Ч.Амарсанаагийн зээрд
8. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Г.Баяраагийн бор
9.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат  МУ-ын Манлай уяач Б.Отгоннасангийн хар алаг
10. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Ш.Тогтохбаярын хээр
Эрлийз дээд -40
1.Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, МУ-ын Алдарт уяач А. Ариунсайханы Хөөрхөн зээрд
2. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан
3. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан
4. Төв аймгийн Баянжаргал сумын уугуул, ММСУХ-ны тэргүүлэгч Ц.Тувааны хул
5 Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн хүрэн халзан
6.Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Ц.Цэрэнтогтохын хонгор
7.Төв аймгийн Баянцогт сумын харьяат Шинэбаатарын зээрд халзан
8.Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн хонгор
9. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Б.Цэрэнтогтохын хүрэн халзан
10.Ховд аймгийн Дарви сумын уугуул, “Морин Эрдэнэ” галын гишүүн Л.Халтарын зээрд халзан
Эрлийз дунд-55
1.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбатын хүрэн халзан
2.Улаанбаатар хотын харьяат н.Бишрэлтийн зээрд
3.Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Цогбаярын хээр
4.Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат З.Батбаярын хул
5.Увс  аймгийн Түргэн сумын уугуул аймгийн Алдарт уяач С.Сайнбаярын зээрд
6.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач  А.Батбаатбарын халиун
7.Архангай аймгийн  Өндөр-Улаан сумын уугуул Батсайханы сартай хар
8.Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Тувааны хүрэн
9.Ховд аймгийн Жаргалант сумын уугуул Б.Ганзоригийн Залуур хээр
10. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Даваасүрэнгийн Ембүү хээр
Эрлийз бага -15
1.Архангай аймгийн Чулуут сумын уугуул Ц.Энхболдын зээрд
2.Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын хээр
3.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат А.Батбаатарын буурал
4.Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Б.Пүрэвжаргалын хар халзан
5.Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул Н.Золзаяагийн халтар
6.Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат Баярсайханы сартай хээр
7.Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ц.Азжаралын хээр 
8.Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Д.Очирбатын хонгор халзан
9.Говь-Алтай аймгийн Тонхил сумын Д.Цэрэнчимэдийн хээр алаг
Жороо-33:
1.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Л.Гэсэрбогдын хээр
2.Говь –Алтай аймгийн Цээл сумын харьяат О.Баатарсүхийн хээр
3. Ховд аймгийн Жаргалант сумын харьяат Бээжингийн хээр
4. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат О.Ганбаатарын хул
5. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Г.Очирмөнхийн хар тус тус хурдалжээ.
А.Мягмарсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна