Зүүн бүсэд Ш.Мөнгөншагайгийн хүрэн морь түрүүлжээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 31 -нд

Хэнтий аймагт болж буй зүүн бүсийн уралдааны их насны морьд барианд оржээ. Уяачийн эрдэм ухааныг шалгадаг их насны морьдын уралдаанд 310 хурдан хүлэг шандас шалгаснаас:
Их нас – 310

 1.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул “Агт-Эрдэнэ” галын гишүүн Ш.Мөнгөншагайгийн хүрэн. Хэдхэн хоногийн өмнө шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд түрүүлсэн энэ хурдан хүлгийн уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Г.Буянтогтох тааруулдаг билээ.
2.Төв  аймгийн Алтанбулаг  сумын уугуул “Монмасло” ХК-ийн захирал Д.Ганзоригийн хул халзан 3.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Мөнхбатын зээрд
4. Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхтүвшингийн шарга 5.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн хонгор
6.Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Э.Доржрагчаагийн хүрэн
7.бүртгэл тодорхойгүй
8. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Д.Бадамдоржийн Нум хонгор
9.Хэнтий аймгийн Дэлгэрхаан  сумын харьяат Э.Төрболдын хул
10.Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Ө.Баярсайханы хонгор халзан тус тус хурдалжээ.
Зүүн бүсийн хязаалангийн уралдаанд 200 гаруй үрээ бүртгүүлэн гарааны зурхай руу хөдөллөө.
Мэдээллийг: “Сэцэн ханы хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Алтантөгс

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна