Хангайн бүсийн эрлийз дунд насны ангилалд Ц.Чинбатын Гарьд хээр түрүүлжээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 30 -нд

Орхон аймагт болж буй хангайн бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат “Унаган хурд” галын гишүүн Цогийн Чинбатын Гарьд хээр түрүүлжээ. Хээр үрээ МУ-ын Манлай уяач Б.Буяннэмэхийн унаган адуу бөгөөд Ч.Чинбатад бэлгэнд очсон гэдэг. Өнөө жил АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гуравт хурдалсан билээ. Ингээд эхний хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.
Эрлийз дунд-75:

1. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат “Унаган хурд” галын гишүүн Ц.Чинбатын Гарьд хээр
2.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Б.Амарбаясгалангийн зээрд
3.Төв аймгийн Аргалант сумын харьяат Д.Амгаланбаатарын халтар /АХ-ын 95 жилийн ойд есөд хурдалсан/
4.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат  Ч.Хишигдаваагийн бор 
5.Дундговь  аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Ц.Гансүхийн хар
6. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат П.Дамдинлхагвын зээрд
7.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат  Г.Ганбаатарын хар
8.Төв аймгийн Лүн сумын харьяат Ариунболдын бор
9.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Баярмагнайн хүрэн
10. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Баярцогтын хүрэн халзан тус тус хурдалжээ.
Одоо их насны морьд барианд орох гэж буй бөгөөд 248 хурдан хүлэг бүртгүүлснээс  тав нь уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас бүрэн бус гэсэн шалтгаанаар хасагдаж, хоёр нь сэрвээний өндрөөр тэнцэлгүй 241 морь гарааны зурхайгаас  эргэжээ. Бид тун удахгүй мэдээллийг хүргэх болно.
Мэдээллийг: “Тод магнай” сэтгүүлийн сэтгүүлч Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна