Зүүн бүсэд Магнай халиун дахин түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 30 -нд

Хэнтий аймагт болж буй зүүн бүсийн азарганы уралдааныг төрийн наадмын түрүү, түмэн эх Магнай халиун өнгөлж, зүүн бүсэд тэр тусмаа Хэнтий аймагт болсон  уралдаанд хоёр дахиа түрүүллээ. Азарганы уралдаанд газар газрын шандаст 223 хурдан хүлэг шандас шалгасан байна.
Азарга-223

1.Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай  халиун
2.Сүхбаатар аймгийн  Асгат сумын харьяат Батнацагийн саарал
3.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Г.Доржпүрэвийн хүрэн
4.Төв аймгийн харьяат Б.Баттөрийн халиун
5.Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Э.Отгонбаатарын хээр
6. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Октябрийн хүрэн
7.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Ж.Аваадоржийн бор
8.Хэнтий аймгийн Батноров сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Алтанхуягийн цагаан
9.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Г.Ганзулын хонгор
10.Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Э.Бат-Эрдэнийн хүрэн тус тус хурдалжээ.
11 цагаас соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөлнө.

Мэдээллийг: “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Алтантөгс

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна