Хангайн бүсэд С.Шинэбаатарын хар хязаалан түрүүлжээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 29 -нд

Орхон аймагт болж буй хангайн бүсийн уралдаанд 260 гаруй хязаалан бүртгүүлснээс 36 нь үүлдэрлэг байдлаар хасагдаж,  230 гаруй үрээ гарааны зурхайгаас эргэжээ. Ингээд эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.
Хязаалан-230 гаруй

1.Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатарын хар
2.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн халзан
3.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Баярсайханы хар
4.Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул МУ-ын начин Г.Батбаатарын саарал /АХ-ын 95 жилийн ойд аравт хурдалсан/
5.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Ц.Энхтайваны хүрэн
6. Бүртгэл тодорхойгүй
7.Төв аймгийн Заамар сумын харьяат Энхболдын хул
8.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхтайваны хүрэн /АХ-ын 95 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан/
9.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат МУ-ын Алдарт уяач Р.Мягмардоржийн шарга
10.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы хүрэн халзан тус тус хурдалжээ.
Б.Эрдэнэсүрэн 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна