Баруун бүсийн уралдааны эрлийз ангилалд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 29 -нд

Говь-Алтай аймагт болж буй Засгийн газрын тогтоолт баруун бүсийн уралдааны эрлийз ангиллын хурдан хүлгүүд барианд оржээ. Ингээд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Эрлийз дээд-40:
1.Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, МУ-ын Алдарт уяач А. Ариунсайханы Хөөрхөн зээрд
2. сул морь
3. Говь-Алтай Бигэр сумын уугуул Б.Энхсайханы хүрэн халзан /МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн хүү/
4. Говь-Алтай Бигэр сумын уугуул Б. Энх-Амгалангийн хүрэн халзан /МУ-ын Алдарт уяач Л.Батмөнхийн хүү/
5. Төв аймгийн Баянжаргал сумын уугуул, ММСУХ-ны тэргүүлэгч Ц.Тувааны хул
Эрлийз дунд-55:
1.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Цэрэнбатын хүрэн халзан
2.Улаанбаатар хотын харьяат н.Бишрэлтийн зээрд
3.Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Цогбаярын хээр
4.Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат З.Батбаярын хул /АХ-ын 95 жилийн ойд зургаад хурдалсан/
5.Увс  аймгийн Түргэн сумын уугуул аймгийн Алдарт уяач С.Сайнбаярын зээрд
Эрлийз бага -15:
1.Архангай аймгийн Чулуут сумын уугуул Ц.Энхболдын зээрд
2.Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын хээр
3.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат А.Батбаатарын буурал
4.Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Б.Пүрэвжаргалын хар халзан
5.Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул Н.Золзаяагийн халтар тус тус хурдалжээ.
Удахгүй түрүүлж, айрагдсан мордын цолыг дуудаж, шагнал гардуулна.
Мэдээллийг: Говь-Алтай аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга С.Ванчиг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна