Баруун бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд Ц.Цэрэнбатын хүрэн халзан түрүүлжээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 29 -нд

Говь-Алтай аймагт болж буй Засгийн газрын тогтоолт баруун бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд 55 хурдан хүлэг шандас шалгажээ. Ингээд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Эрлийз дунд-55

1.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Цэрэнбатын хүрэн халзан
2.Улаанбаатар хотын харьяат н.Бишрэлтийн зээрд
3.Говь-Алтай аймгийн  Есөнбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Цогбаярын хээр
4.Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат З.Батбаярын хул
5.Увс  аймгийн Түргэн сумын уугуул аймгийн Алдарт уяач С.Сайнбаярын зээрд тус тус хурдалжээ.
Уралдсан морьдын 30 хувь буюу 17-г нь барьжээ.
Мэдээллийг: Говь-Алтай аймгийн МСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Л.Батжаргал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна