Зүүн бүсийн уралдааны эрлийз ангиллын морьд барианд орлоо

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 29 -нд

Хэнтий аймагт болж буй Засгийн газрын тогтоолт зүүн бүсийн уралдааны эрлийз ангиллын морьд барианд оржээ. Ингээд эрлийз дээд, дунд насанд түрүүлж айрагдсан хүлгүүдийг танилцуулъя.
Эрлийз дээд -43

1.Дорнод аймгийн  Матад сумын харьяат  МУ-ын Алдарт уяач Б.Цэндбаатарын хээр
2.Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Л.Бат-Оргилын халтар /АХ-ын 95 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан МУ-ын Алдарт уяач Б.Лувсанбалдангийн халтар /
3.Завхан аймгийн Тосонцэнгэл  сумын уугуул, МУ-ын Алдарт уяач  Т.Галбадрахын  хар хээр
4.Увс аймгийн Зүүнговь  сумын харьяат МУ-ын Манлай уяач Б.Далайн хүрэн халзан
5.Төв аймгийн Лүн сумын харьяат МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр
Эрлийз дунд-50
 1.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Хадбаатарын бор халзан
2.Төв аймгийн Баянцогт сумын харьяат Цогбадрахын халтар
3. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Ш.Лхамсүрэнгийн загал
4.Ховд аймгийн Дарви сумын харьяат Ганхуягийн хүрэн халзан
5. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хар тус тус хурдалжээ.
“Сэцэн ханы хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Алтантөгс

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна