АХ-95 жилийн ойд эхний аравт хурдалсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн төрийн их баяр наадмын хурдан азарганууд хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Газар газрын шандаст 214 хүлэг бүртгүүлснээс 177 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж :
1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул,  МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун. Халиун азаргыг уралдаанч есөн настай Б.Ганболд хүү унаж хурдлуулжээ. Халиун азарга төрийн наадмын хоёр айраг, бүсийн наадмын гурван түрүү, таван айраг хүртсэнг морь сонирхогчид мэдэж байгаа биз ээ.
2.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч найман настай Г.Түвшинбаяр
3.Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Шовгор зээрд. Уралдаанч найман настай О.Гончингсумлаа
4.Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Яруу хээр. Уралдаанч найман настай А.Алтангэрэл
5.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, уяач Д.Энхтөрийн хул. Уралдаанч 10 настай У.Төгөлдөр хүү унаж тус тус хурдлууллаа.
6.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Одонбаатарын халиун. Уралдаанч есөн настай Э.Төгссайхан
7.Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, уяач Л.Мөнхбаатарын бор. Уралдаанч 11 настай Г.Отгонбаяр
8.Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Бадамжунайн хүрэн халзан. Уралдаанч 13 настай О.Дандар
9.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Хишигээгийн хээр. Уралдаанч есөн настай М.Ундрахбаяр
10.Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Энхболдын халтар. Уралдаанч 12 настай М.Улсболд
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна