АХ-95 жилийн ойд эхний аравт хурдалсан шүдлэнгүүд

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 372 хүлэг бүртгүүлснээс 281 үрээ уралдаж
1.
Архангай аймгийн Ихтамир  сумын уугуул, уяач Жаргалсайханы Уясахын бор халзан. Уралдаанч 13 настай Чулуунпүрэвийн Түвшинжаргал
2.Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Цагдаагийн Нүүдэлийн хонгор. Уралдаанч есөн настай Болдпүрэвийн Төрмандах
3.Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул, Хүүгийн Түмэнбаяр бор. Уралдаанч найман настай Болор-Эрдэнийн Баярмаа
4.Ховд аймгийн Алтай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөрийн халтар. Уралдаанч есөн настай Болормаагийн Энхболд
5.Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Дэндэвийн Ганболдын хонгор халзан. Уралдаанч 12 настай Хүчитбаатарын Мөнхбаяр
6.Архангай аймгийн Хангай сумын уугуул, уяач С.Ганзоригийн хүрэн. Уралдаанч есөн настай Цогтгэрэлийн Сүхбат
7.Завхан аймгийн Яруу сумын уугуул, уяач Цагаанбандийн Баянжаргалын хонгор халзан. Уралдаанч есөн настай Мөнхбатын Батцоож
8.Архангай аймгийн Булган сумын уугуул, уяач Тордойн Ариунболдын хар. Уралдаанч найман настай Баттөрийн Баасандорж
9.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бандиагийн Баярсайханы хүрэн. Уралдаанч 12 настай Гансүхийн Энхболд
10.Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, уяач Өлзийбатын Чимэдрэгзэнгийн хар. Уралдаанч 10 настай Мөнх-Эрдэнэгийн Алтаншагай тус тус хурдаллаа.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна