Б.Лхагва-Очирын хүрэн хязаалан түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 10 -нд

АХ-ын 95 ойн анхны уралдааныг Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Б.Лхагва-Очирын хүрэн магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул , МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын бор, айргийн гуравт  Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батжаргал шарга, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, Ц.Энхтайваны хүрэн , айргийн тавд  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэн бор хязаалан тус тус хурдаллаа. Тун удахгүй дэлгэнгүй фотог хүргэх болно.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна