"Миний Монголын наадам" наадмын сүлд дуу

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 07 -нд

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам тун удахгүй болно. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаа бид “Миний Монголын наадам” хэмээх шинэ сүлд дуутайгаар угтаж байна.
Энэхүү дууны аяыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиож, үгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулгыг соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Б.Чинбат хийжээ.
“Миний Монголын наадам” дууг рок пoп, сонгодог урлаг, нийтийн дуучид зэрэг нийт 25 дуучин амилуулсан бөгөөд ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ, Монголын Морин Спорт Уяачдын Холбоо, Монголын сурын холбоо, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран клипэнд оролцсон байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна