Төв аймгийн зарим сумдын удамт хурдан хүлгүүд, эрдэмт мэргэн уяачид
А.Тэлмэн
Баянбараат: Энэ суманд Галсан, Махшир, Пунцагбалжир, Цэрэнпунцаг, Даймий гэх мэтийн сайн уяачид байсан ба Баянбараатаас улсын наадамд дөрвөн морь түрүүлж, 12 морь айрагдсан байна. Тавиад оны үед тодорсон хурд нь Даймий начингийн бор азарга бөгөөд тэр нь том, жижиг наадамд нийт есөн удаа, түүнээс улсын наадамд гурав айрагдаж, Төв аймгийн наадамд хоёр түрүүлжээ. Мөн Чойдогийн харлаг морь улсын наадамд нэг түрүүлж, хэд хэд айрагджээ. Энэ нутгийн эрт үеийн нэрт уяач Шаахүүгийн Шагдарын хүү Балбар 1980-аад онд нэгэн буурал морийг сайн уяж хурдлуулж байлаа. Балбарын буурал, Баянцагааны Санайдагвын алаг хоёрыг ач тач уралдаж явахад Түвдэнгийн алаг ар дээр нь татаастай явсаар байгаад барианы адаг дээр хоёуланг нь дайраад түрүүлж байв. Балбарын буурал морь нэг жил Алдар толгойн тэндээс хол тасран зугтаад араас нь хөөсөн Гэндэнгийн хүрэн халзанд огт гүйцэгдэлгүй хол түрүүлсэн билээ. Энэ морь улсын наадамд нэг түрүүлж, дөрөв айрагджээ.
Өнжүүл: Энэ суманд дээр цагт Жилэнгийн Цэдэн зэрэг сайн уяачид байсан бөгөөд энэ хүний бор үрээ улсын наадамд айрагдсан байдаг. Мөн энэ сумын Мэндийн бор азарга 1940-өөд оны сүүлээр цууд гарч байжээ. Энэ азарга зөвхөн улсын их наадамд нэг айрагджээ. Сүүл үед Өнжүүлд Бузуу хэмээх Авирмэдийн хээр, Сандагнямын бор, Бямбаа багшийн улаан зэрэг морьд нэлээд хурдалж байлаа. /1973 онд Баянбараат сум, Өнжүүл сумтай нэгдэн Баян-Өнжүүл сум болсон/
Бусад сум: Тус аймгийн бусад сумын хурдан морьдын тухай дэлгэрэнгүй бичихийг алгуурлан зөвхөн дурдах төдий өгүүлье. Тус аймгийн зүүн талаас Чүлтэм начингийн хээр алаг /улсад нэг айрагдсан/, Хоолойн Навааны зайдан хээр /аймагт хоёр түрүүлсэн/, Удганы Намсрайн хул /улсад нэг түрүүлсэн/, улаан бор /улсад хоёр айрагдсан/, Лувсанчойндонгийн хонгор /улсад гурав айрагдсан/, баруун талаас Чойжилын хүрэн /улсад нэг түрүүлсэн/, Нацагийн хүрэн /улсад хоёр айрагдсан/, Чулуунбатын хар /сумын наадамд олон түрүүлсэн/, Дүнжгэр Цэрэндоржийн Халзан /сумын наадамд олон түрүүлсэн/, Рэнцэндоржийн хээр /улсын наадамд нэг айрагдсан/, Мэндийн бор /улсын наадамд нэг айрагдсан/, Баярбатын шарга /сумын наадамд олон түрүүлсэн/, Авирмэдийн хээр /1154 мориноос сугарч түрүүлсэн/, хойд талаас Самдан жолоочийн халзан /улсын наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан/, Гэсэрваанийн гурван хүрэн /нийтдээ улсын наадамд дөрөв түрүүлж, 10 айрагдсан/, Бавуугийн хүрэн /улсын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн/, Дондовын улаан бор /улсын наадамд хоёр айрагдсан/, Пүрэвжавын хүрэн /улсын наадамд нэг түрүүлсэн/, Жамбалын улаан бор /улсын наадамд нэг түрүүлсэн/ зэрэг хурдан морьд байсан байна.
А.Баярмагнай
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.184.169
ХАНДОРЖ, ТҮҮНИЙ ХОНГОР ХАЛЗАН ЯАСАН БИЛЭЭ? ???
Reply