Аймгийн Алдарт уяач Д.Бямбасүрэн: Орхон аймгийн наадмаас дөрвөн түрүү, 15 айраг авсан

2016 оны 6-р сарын 21 -нд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Бямбасүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав Дашбалжир Орхон аймгаас төрсөн анхны улсын Алдарт уяач цолтон байсан гэлээ. Аавынхаа талаарх дурсамжаас хуваалцаач?
- Миний аав Дашбалжир 1933 онд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Бага насаа хөдөө мал дээр өнгөрөөгөөд, нягтлангийн курс төгсч нягтлан мэргэжилтэй болсон байдаг юм. Морь уяхын тухайд Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсан 1976 оноос эхлэн морь уяж 1996 онд Монгол Улсын Алдарт цолыг хүртсэн. Одоогоос 20 жилийн өмнө анх аймагт МСУХ үүсгэн байгуулагдаж Пунцагбалжир агсан, сая АНУ-д морь түрүүлгэдэг МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбат хоёр ирэхэд аав маань өөрийн адуунаас морь бэлэглэж байсан юм. Миний санахын Эрдэнэтийн наадамд даага, шүдлэндээ түрүүлсэн хүрэн үрээгээ Пунцагбалжир агсанд бэлэглэсэн. Харин Алдартад ямар адуу бэлэглэснийг санахгүй байна.
-Аавын тань нэрийг гарган хурдалж байсан хүлгүүдээс танилцуулаач?
-Аавын уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт гаргасан нь тухайн үедээ 6000-ын саарал гэж нэрлэгдсэн саарал морь нь байсан. Тэр морийг 1979 онд авч, 1980-1982 он хүртэл гурван жил дараалан Эрдэнэтийнхээ наадамд түрүүлгэсэн байдаг юм.
- 1979 оны 6000 төгрөг гэдэг их мөнгө шүү. Аавд тань ирэхээс өмнө яаж давхиж байсан юм бэ?
- Уралдаж л байсан байлгүй дээ. Би сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан Төв аймгийн Эрдэнэсант сумын адуу гэдэг. Аймагтаа гурван жил дараалан түрүүлчихээд 1983 онд айргийн дөрвөөр, 1984 онд айргийн таваар, 1985 онд айргийн гурваар давхисан. Эрдэнэтийн анхны аварга морьдын нэг л дээ. Саарал морины дараа аав өөрийн унаган морьдоор уралдах болж хүрэн халзан морьд нь их сайн давхисан. Хамгийн гол нь тэдгээр нь цөм нэг гүүний унаганууд байсан юм. Дөрвөн эр халзан унага гарч дөрвүүлээ сайн давхисны нэг нь МУ-ын Алдарт уяач Пүрэвжалын Хулгар хүрэн халзан морь. Аавын том, бага хүрэн халзангууд байна. Том хүрэн халзан нь 1996 онд улсад ирж уралдсан.
-Энэ тухай Баясгалан дарга ярьж байсан юм байна?
-ГОК-оос зохион байгуулан морьдыг нь вагонаар ачиж авч явсан юм. Тэгсэн тэр жилийн наадам будилаад хүрэн халзан морь дутуу эргэсэн хэсэгт нь түрүүлээд хасагдсан. Орон нутагтаа бол олон жил түрүүлж айрагдсан адуу.
-Хэд түрүүлж, хэд айрагдсан байхав?
-Шүдлэн цагаасаа эхлэн уягдаж тэр жилээ аймгийн наадамд таваар давхиад, хязааландаа Бугатын “Партизан” нэгдлийн 50 жилийн ойд түрүүлсэн. Тэрний дараа жил соёолон морь Эрдэнэтийнхээ наадамд аман хүзүүдээд, хоёр жил дараалан түрүүлж, дахиад аман хүзүүдсэн. Ер нь уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг байсан. Би заримыг нь санахгүй байж магад. Миний санаж байгаагаар 1997 онд л ороогүй. Хамгийн сүүлд 1998 онд айрагдаж байсан адуу шүү дээ. Тэр жил аав маань бурхан болж, би залган уях болсон юм.
- Та 1998 оноос бие даан морь уях болж. Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
- Аавынхаа бий болгосон унаган адуугаар одоо хүртэл сайхан наадаж явна. Анх 1998 онд Эрдэнэтийн наадамд соёолон халтар морио түрүүлгэж, Том халзангаа гурваар, Бага халзангаа дөрвөөр давхиулж, бас нэг хүрэн азарга айрагдуулан амжилтын гараагаа эхэлж байсан.
-Нэг түрүү, гурван айраг гэдэг том амжилт тэр тусмаа дээд нас гэдэг залуу уяачид тэр болгон заяахгүй шүү?
-Тэгэлгүй яахав. Гол нь аав минь сайн адуу цуглуулсаны ач шүү дээ. Түүний дараа жил 1999 онд Бага халзангаа аймагт гурваар давхиулаад 2000 онд халтар морио аман хүзүүдүүлж, Бага халзангаа дөрвөөр давхиулж байлаа. 2001 онд болохоор Бага халзангаа, 2002 онд халтар морио тус тус таваар давхиулсан. Түүний дараа халтар морь 2004 онд аман хүзүүдээд, 2005 онд түрүүлсэн.
-Аав хүү хоёр их морьдоор Эрдэнэтийн наадамд нэг үе ноёлж байжээ?
-/инээв/Бага халзан, халтар морь хоёр маань Эрдэнэтийн наадамд олон түрүүлж, айрагдсаан. Миний санахын халтар морь нь хоёр түрүүлж, дөрөв, тав айрагдсан. Харин Бага халзан нь дөрөв, тав айрагдсан байх. Мөн манай өөрийн унаган хүрэн соёолон 2004 онд гурваар давхиж, 2007 онд хонгор хязаалан түрүүлж, хонгор шүдлэн гурваар давхиж байсан. 2010 онд болохоор бага хонгор морь таваар давхиж байлаа. 2011 онд Булган аймгийн Тэшиг сумын 70 жилийн ойд очин хоёр морь түрүү, аман хүзүүнд хурдлуулсан. Мөн Ингэтийн 50 жилийн ойд бага хонгор морио айргийн таваар давхиулсан. Үндсэндээ Орхон аймгийн наадмаас дөрвөн түрүү, 15 айраг авсан байдаг юм.
- Дашбалжир гуайн хүүхдүүдээс хэд нь морь уяхав?
- Ганц хүүтэй. Тэр нь би. Харин одоо миний хүү Даваабаяр морь уяж байна. Сүүлийн үед хүү маань л морьдын уяа сойлгыг тааруулж байгаа. Бага хонгор морийг хүү уяж Эрдэнэтийн наадамд таваар, Тэшигийн 80 жилийн ойд гурваар, Ингэтийн 50 жилд аман хүзүүнд тус тус хурдлуулсан. Энэ зун Булган аймгийн Орхон сумын наадамд түрүүлгэлээ. Улаантолгой, Жаргалант сумдын наадамд ч түрүүлгэсэн.
-Гурван үеийн уяачид аргагүй сайхан наадаж байгаа юм байнаа?
-Хүү маань хараахан цол хэргэмд хүрээгүй байгаа. Өвөөгөөсөө бишгүй зүйл сураа байлгүй гэж боддог юм.
-Та хамгийн холдоо хаана очиж наадаж байсан бэ?
- 1998 онд аавыгаа амьд сэрүүн ахуйд анхны “Их хурд”-д очиж байлаа. Түүний дараа 2001 онд хоёр дахь “Их хурд”-д Бага халзан, халтар морь хоёртойгоо очиж 64, 65-аар давхиулсан. Мөн 1999 онд болсон Эрдэнэтийн даншигт хоёр морио найм, есөөр хурдлуулж байлаа.
- Удам дамжсан уяачийн уухайд түрлэг нэмж яваа танай гэр бүлийнхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
- Та бүхэнд ч мөн баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
Сэтгэгдэл бичигдээгүй байна