2014 оны шилдэг уралдаанч Л.Ганбагана: Дарга болоод сайн морь авна
А.Тэлмэн
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2014 оны шилдэг уралдаанч Л.Ганбагана хүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Шилдгээр шалгарсан 2014 оны уралдаануудынхаа талаар ярьж өгөөч?
-Хавар нь “Алтантэвшийн Алтанжолоо” галын нэрэмжит наадамд уяачдын холбооны тэргүүн байсан Энхтөр ахын бор морийг унаж түрүүлгээд, зун нь Баацагааны 90 жилийн ойд дахиад түрүүлгэсэн. Бас сумынхаа баяр наадамд түрүүлгэсэн.
-Бор морио юу?
-Тиймээ, сумынхаа наадамд бас түрүүлээд аймагт очиж Ламын Гэгээний даншигт дөрөв дээр явж байгаад сууж гуч гаргаж давхисан. Түүний дараа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд болсон уралдаанд бас өнгөлж яваад сууж арав гаргаад давхисан.
-Ганцхан бор морио л унасан юм уу?
-Өөр зөндөө олон морь унасан. Алтангинж ахын Соёмбо хүрэн соёолонг унаж Баацагааны ойд арав гаргаж давхиулаад Соёмбо галын уралдаанд аман хүзүүдүүлсэн. Бас нэг даага унасан. 2014 онд нийтдээ долоо найман түрүү, тав зургаан айраг авч сумынхаа шилдэг уралдаанчаар шалгарсан.
-Ганбагана хэдэн жил хурдан морь унаж байгаа вэ?
-Дөрөв дэх жилдээ унаж байна. Тав, зургаан настай өвөөгөөр заалгаж морь унаж сураад, 11 настайгаасаа хурдан морь унасан. Манай өвөөг Нацагдорж гэдэг. Аймгийн Алдарт уяач цолтой.
-Өвөөгийнхөө уясан морийг унадаг байсан уу?
-Үгүй ээ. Энхтөр ахын морийг унасан. Тэдний морийг унадаг байсан Мянгаа бид хоёр морин хуурын дугуйланд хамт явдаг байсан юм. Тэгээд надад “би моринд хүндэдчихлээ, чи унаад өгчих” гэсэн. Надаас биеэр том л доо. Түүнээс өмнө Галаа ахын хээр морийг унаж хойхнуур давхиулаад, нэг даагыг нь айрагдуулсан байсан.
-Баацагааны ой өтгөн болсон дуулдсан. Олон морь уралдсан уу?
-Тэгсээн. Би бор морьтойгоо өнгөнд гараад амыг нь дарж зургаа, долоо дээр хэсэг явсан. Тэгж байгаад хоёр гурав руу ороод, Баацагааны Саранбаатарын Пээдэг хээрийг нэхсэн. Тэр морь ганцаараа тасраад явчихсан байсан юм. Би араас нь хөдөлгөөд ойртосон хүмүүс “яахын, яахын” гээд. Тэгээд дарж байгаад яг үзүүр дээр нь дайрч түрүүлгэсэн.
-Унасан морио түрүүлгэх уяачийн хамгийн бахдалт агшин байх. 2016 он гарсаар ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Морио түрүүлгэх хамгийн сайхан байлгүй яахав. Гэхдээ энэ жилийн хувьд түрүү авч чадаагүй байна. Хавар Баянговь суманд болсон говийн бүсийн уралдаанд бор морио 15-аар, Болдбаатар ахын соёолонг 16,17-оор давхиулаад Шинэжинстэд болсон уралдаанд бор морио таваар давхиулсан.
-Шилдэг уралдаанч ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа вэ? Өөрөөр хэлбэл ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Гоё мэргэжилтэй болно.
-Гоё мэргэжил гэдэг нь юу байхав?
-Дарга болоод сайн морь авна.
-Тэгвэл одооноос сайн сурах хэрэгтэй юм байна даа. Амжилт хүсье?
-Баярлалаа. Тэгнээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна