Дэлгэрмөнх овооны тахилга боллоо

Батсайхан
2016 оны 6-р сарын 09 -нд

Билгийн тооллын “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн зуны дунд сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр буюу 2016 оны 06 сарын 08-ны өдрийн лхагва гарагт нутгийн зон олон Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал сумын заагт орших Дэлгэрмөнх хайрханаа тайж, бэсрэг наадам зохион байгуулж уул ус, лус савдагаа баясгав.
        Хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдснаас аймгийн начин Б.Булгантамир түрүүлж, сумын начин Ц.Бат-Эрдэнэ үзүүрлэв. Шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийн бай шагналыг хуучнаар  Очирбаянмөнх сумын уугуул Шарнууд овгийн Дамдинсүрэнгийн Хүдэрмөнх гуай гэр бүл, үр хүүхдийн хамт жил бүр ивээн тэтгэж иржээ. Дээд гурван насны хурдан морины уралдааныг нутгийн зон олны сэтгэлийн өглөг, мөн Гурванзагал сумын харьяат аймгийн Сайн малчин Ч.Болдбаатар болон Ж.Ядам агсны үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд ивээн тэтгэв.
Азарга-28
1.Гурванзагал сум Б.Отгонбаатарын хул
2.Чойбалсан сум А.Сайнбаярын хээр
3.Гурванзагал сум Б.Өсөхбаярын зээрд
4.Чойбалсан сум Э.Ихбаярын зээрд
5.Чойбалсан сум Я.Одбаярын зээрд
Их нас-32
1.Чойбалсан сум С.Амартүвшингийн бор халзан
2.Баянтүмэн сум Ц.Гэрэлбадамын буудан
3.Чойбалсан сум Б.Даваадоржийн хул
4.Чойбалсан сум А.Сайнбаярын хээр
5.Чойбалсан сум С.Өсөхбаярын хулан хул
Соёолон- 34
1.Чойбалсан сум Х.Наранбилэгийн саарал
2.Чулуунхороот сум Д.Энхцогтын хээр
3.Сэргэлэн сум М.Саранболдын бор
4.Гурванзагал сум С.Доржнамжимын хул
5.Гурванзагал сум С.Доржнамжимын хонгор тус тус хурдаллаа. Бэсрэг наадмыг зохион байгуулж хамтран ажилласан Гурванзагал сумын ЗДТГ-н хамт олон, нутгийн зон олон та бүхэндээ баярлалаа.
Дорнод аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна