Дорнод аймгийн Булган сумын “Буянт хүлэг” гал уяаны 5 жилийн ойн уралдаанаас

Батсайхан
2016 оны 6-р сарын 06 -нд

Хүмүүний ухамсарт амьдралаа хурдан морьтой холбож, нэгдэл нийгмийн үеэс 40 гаруй жил адуу маллан, 1990-ээд оноос эрдэнэт сүргээ үнэнхүү өөрийн хүч хөдөлмөрөөр өсгөн үржүүлсээр Дорнод аймгийн анхны “Алтан унага”-ны эзэн хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр тодорч байсан, аймгийн Алдарт уяач Д.Очирхуяг гуайн ахладаг “Буянт хүлэг” гал уяаны 5 жилийн ойд зориулсан бэсрэг баяр наадам энэ сарын тавны Ням гарагт Өвөр урт гэдэг газар амжилттай зохион байгуулагдав. 
      Аймгийн Алдарт уяач Д.Очирхуяг гуай хэдхэн хоногийн өмнө аймгийн МСУХ-ны нэрэмжит хурдан морины уралдааны үеэр Монголын МСУХ-ны “Эрдэнийн очир” одонгоор энгэрээ мялаасан билээ. Тус гал уяанд сумын Алдарт уяач С.Энхбаатар, С.Энхбаяр, Д.Энхтүвшин, Ц.Гантөгс, Ж.Сэлэнгэбаатар, Э.Баттөр нар болон залуу уяач С.Бат-Орших, С.Цолмонхүү, Ү.Золбаяр, Д.Ганбат, М.Батхишиг нар багтдаг бөгөөд бэсрэг наадмын нээлтэн дээр нэр бүхий уяачдыг ММСУХ-ны “Уяачийн алдар” одонгоор, мөн холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсаныг Булган сумын салбар холбооны удирдлагууд гардуулав.
Их нас 53
1.Хэрлэн сум Б.Мөнх-Одын хар саарал
2.Цагаан-Овоо сум Б.Батсүрэнгийн хээр
3.Булган сум ААУ С.Итгэлийн хул
4.Хэрлэн сум САУ Б.Гантулгын хар
5.Булган сум Х.Эрдэнэбатын хонгор
Хязаалан 49
1.Булган сум Э.Бат-Эрдэнийн хүрэн
2.Сүхбаатар аймаг Сүхбаатар сум Г.Амартүвшингийн халиун
3.Булган сум М.Эрдэнэбатын бор
4.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Ч.Сэр-Одын ягаан
5.Хэрлэн сум Б.Баянмөнхийн буудан тус тус хурдаллаа.
Дорнод аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна