Аймгийн Алдарт уяач С.Шагдар: 24 жилийн дараа анхны айргаа авч байлаа
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сүрэнгийн Шагдартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Түнэл сумын ахмад уяачдын нэг юм байна. Шагдар Алдарт морины уяа эвлүүлээд ямархан хугацааг өнгөрөөсөн бол?
-1967 оноос бие даан морь уяж, 1991 онд сумынхаа баяр наадмаас анхны айргаа их насны мориор авч байлаа. Аймгийн наадмаас бол 1992 онд эхний шөвгөө бор азаргаараа авч байсан. Тэр жил бор үрээ маань удаалаад, дараа жил нь 1993онд алаг морь маань гурвалж, алаг даага маань түрүүлж байсан юм. Түүнээс хойш том жижиг олон наадмын үзүүр ,түрүү шөвөг хүртэж 1996 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
- Орон нутгийн ханасан цолонд хүрэхэд ямар хүлгэд тань илүүтэй нөлөөлсөн бэ?
- Алаг азарга маань байна. Аймгийн наадамд хэд хэд түрүүлж, дөрөв шөвгөрсөн адуу.
-Хэд хүртлээ уралдсан бэ?
-Одоо надад байхгүй л дээ. Аймгийн Алдарт уяач Сандагт өгчихсөн юм. Алаг азарга маань аймгийн Алдарт уяач Найнаа Дамдингийн унаган адуу. Алаг азарганы эцэг цавьдар азарга нэг их хурдалж байгаагүй ч хөлийн хурдтай сайн хүлэг байсан. Алаг азарганы төл хүрэн азарга сум, аймгийн наадамд хоёуланд нь зургаалсан. Жижигэвтэр наадмуудад бо зөндөө орсоон.Мөн миний бор азарга аймгийн наадамд дөрөв шөвгөрсөн хурдан хүлэг.
-Нэгдэл нийгмийн үеэс морь уяж байсан юм байна шүү дээ?
-Тийм шүү. Нэгдлийн адуу ч малладаг байсан. Албан ажил гэж цалгардаад морьд маань сайн давхидаггүй байсаан. Тэглээ гээд шантраагүй. Яагаад гэхээр морь уях нь миний хобби. Монгол эр хүн болж төрсний маань утга учир байсан учраас айраг түрүү авсангүй гээд шатраагүй. Би чинь морь уяад 24 жилийн дараа анхны айргаа авч байлаа. 1966 сумынхаа наадмаас нэг айраг авч байсан санагдана. Би сумандаа гэхээс аймагтаа илүү нааддаг байсан. Манай сум чинь аймагтайгаа ойрхон шүү дээ.
-Түнэл сумын уяачдын морь аймгийн баяр наадамд олон орсон байдаг нь газар нутгийн байршилтай хамаатай байх нь ээ?
-Манай сум хэзээнээсээ л хурдтай. 1957 оны наадамд нэг уяаны таван азарга дараалж ирж байлаа. 1993 онд энэ голын таван хязаалан дараалж ирж байлаа. Гэхдээ газар нутаг ойрын нөлөө бол байсан байхаа.
- Шагдар Алдартыг залгамжлан морь уяж байгаа хүн байна үү?Багачууд адуунд хэр дөртэй байна ?
-Би найман хүүхэдтэй. Түүний дөрөв нь хүү. Баньд нар морь сонирхоноо. Хорвоогийн жамаар өдөр хоногоор хөгширч мориныхоо уяаг санаанд хүртлээ тааруулж чадахгүй л байна. Сүүлийн үед тэжээл бордоогоор уядаг болж. Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Залуухан байсан бол оролдох л байсан байх.
-Таныг аймгийн заан цолтой бөх хүн гэж дуулсан. Тэр талаараа яриач?
-Манай эцэг Сүрэн гэж хүн барилддаг, аймгийн заан цолтой хүн байсан. Би бол барилддаггүй. Аав маань бусгах мэхийг голдуу хийдэг байсан гэдэг.
-Эр гурван наадмаар наадаж буй танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уясан морь тань хурдан байж, тод магнай торгон жолоогоо улам олныг өргүүлж яваарай.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна