МУ-ын Алдарт уяач Загдын Гомбосүрэн

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 25 -нд

Морь уях төрийн их хэрэгт үе дамжин шамдаж буй удамт уяачдын нэг нь Загдын Гомбосүрэн юм. Хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн дөрөв дэх үеийн уяач тэрээр 1936 онд  Хөлөнбуйр сумын нутаг дахь Гүн хэмээх газар мэндэлжээ. Буурлуудын буян заяаг тэгшилж хурдан хүлгийнхээ онгод хийморийг далласан тэрээр 1960-аад оноос эхлэн уяа эвлүүлж 40 гаруй жилийн хугацаанд сумын наадмаас 17 түрүү, 11 аман хүзүү, 20 айраг авсан билээ.  Түүний энэхүү амжилтыг үнэлж 1991 онд сумын, 1992 онд аймгийн, 1995 онд улсын Алдарт уяач цолыг тус тус олгожээ. З.Гомбосүрэнгийн нэртэй хурдан хүлгэдээс дааган цагаасаа эхэлж уягдсан хул морь нь дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэн, нэг айрагдсан бол хүрэн алаг морь нь хоёр аман хүзүүдэж, тав айрагдаж, хул азарга нь нэг түрүүлж, хоёр аман хүзүүдэн, хоёр айрагдсан байдаг билээ.

"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна