Их Британид морины гэмтлийг эмчлэх инноваци систем бүтээжээ

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 22 -нд

Их Британид морины гэмтлийн эмчилгээнд хэрэглэдэг роботжуулсан инноваци системийг бүтээн ашиглахаар туршиж байна. “Animal  rehabilitation managеment system” буюу “ARMS” гэж нэрлэгдсэн энэ систем нь хөлөндөө гэмтэл, хугаралтай морийг өргөх зориулалттай. “ARMS” нь урд эсвэл хойд хөлөнд ирэх ачааллыг тусгайлан хөнгөлж өгдөг программ хангамж юм. Программ хангамжийн тусламжтайгаар хөлөндөө гэмтэл авсан морь бүдрэх, унах үед хийгддэг огцом хөдөлгөөнийг таньж агшин зуур морийг тусгай системийн тусламжтайгаар өргөж гэмтсэн хөлөнд ирэх ачааллыг багасгадаг.Ингэснээр гэмтэлтэй байгаа хөлөнд ирэх ачааллыг хүний байнгын хараа хяналтгүйгээр автоматаар тохируулж эдгэрэх хугацааг хурдасгах боломжтой болох аж. Тус системийг “RMD engineering” компанид бүтээсэн бөгөөд одоогор мал эмнэлгийн өрнөд коллежид туршин шалгаж байгаа юм байна.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна