Сумын Алдарт уяач Ч.Рэнцэнбаатар: Хоёр хүрэн морь маань намайг олон жил баярлуулсан даа
А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 12 -нд
Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, сумын Алдарт уяач Ч.Рэнцэнбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Би бусад улс шиг удам дамжсан уяач бишээ. Би аавынхаа тухай сайн мэдэхгүй. Дээхнэ үедээ морь уяж байсан л дуулддаг юм. Харин намайг уяач болоход дэмнэж зааж зөвлөж байсан хүн бол манай хадам аав Дамдин. Морийг онцгой сайхан уядаг хүн. Би хадам аавтайгаа цуг морь уяж ийш тийшээ бишгүй явсаан.
-Морь уядаг болоод удаж байна уу?
-1983 оноос хойш гэхээр үндсэндээ 30 гаруй жил морь уяж байгаа юмаа даа. Манайх Хөхийн угшлын хэдэн адуутай. Түүнийг цус сэлбэж сайжруулахаар энд тэндээс ганц нэг үрээ байдас авдаг л юм.
-За хаа хаанаас адуу авч байв?
-Таван Тэсээс азарга авч байлаа. Хэнтий, Сүхбаатараас ирсэн гэсэн зараал адуунаас ч авсан. Ер нь цус сэлбэх үүднээс 3-4 азарга авсан шүү. Манай сум Завхан аймгийн Сант, Цэцэн-Уул, Баянтэс, Тэс, Сонгино, Баянхайрхан, Сантмаргаз сумдтай хил залгадаг. Тойргийнхоо хэдэн сумд болон аймагт очиж нааддаг. Аймагтаа болсон баруун бүсийн уралдаануудад хоёуланд нь очиж уралдсан.
-Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ер нь ямар амжилт үзүүлэв. Эрийн хийморийг өргөсөн эрдэнэт хүлгүүдээ танилцуулаач?
-Энэ 30 гаруй жилийн хугацаанд, хоёр хүрэн, нэг хээр мориор наадсан. Сумдын тэгш ойнуудад сайхан нааддаг хүн байгаа юм. Завханы Сонгино суманд очиж морио айрагдуулж байлаа. Сантад бас дөрвөөр давхиулсан. Өөрийнхөө суманд бол хоёр хүрэн мориныхоо нэгийг түрүүлгэж, нөгөөг нь гурваар давхиулсан. Өнгөрсөн таван сард аймгийн төвийн бүсийн хурдад очиж нэг морь арван хэдээр давхиуллаа. Зүүнговьд зүүн бүсийн хурдад очлоо. Явж чадаж байгаа дээрээ явъя л гэж зорьдог хүн дээ.
-Анхны айраг түрүү хүртсэн наадам уяачийн хамгийн сайхан дурсамжуудын нэг байдаг. Тийм наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Хар шүдлэн үрээ сумынхаа наадамд таваар давхиулж, анхны айргаа амсаж байсан юм. Оныг нь сайн санадаггүй ээ. Нэг үе манай энүүгээр хулгай зэлгий ширүүсээд тэр хар морио алдчихсан. Уг нь соёолон хүртлээ хэд хэд айрагдсан л даа. Тэр харыг залгаад ах дүү хоёр хүрэн маань гарсан. Намайг олон баярлуулсан даа. Тэр хоёрын дүү хээр морийг сүүлд аймгийн ИТХ-ын дарга байсан Батсайхан авсан. Хоёр хүрэн морь маань Дамбийжанцан гэж нутагтаа нэртэй, хүндтэй буурлын цавьдар азарганы төлүүд.Тэдний удмын морьд одоо ч давхисаар байна. Би Рэнцэнсамбуу гэж нутаг орондоо нэртэй буурлаас хээр азарга авсан. Мөн Зүүнговь сумын харьяат аймгийн Алдарт уяач Баатаржаваас цавьдар азарга авсан. Одоо төл бор морь нь уягдаж байна.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Би 2005 онд авсан шиг билээ. Намайг авахад энгэрийн тэмдэг, малгай байгаагүй. Ер нь хар, хоёр хүрэн морьдын амжилтаар авсан даа.
-Түрүүн яриандаа сумдын түүхт ойнуудад амжилттай нааддаг гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Завханы Тэс, Сонгино, Сантын ойд очиж байлаа. Морьд айрагдуулж л байсан. Сантын 60 жил шиг билээ, Тэсийн 50 жил шиг билээ. Тэгэхэд хүрэн морь маань түрүүлж баярлуулж байлаа. Сантад нэг ойгоор хүрэн морь дөрөвлөсөн. Сонгинод нэг их бороотой баяр болж миний жижиг хүрэн морь зургаалж байсан юм.
-Аймагтаа болсон баруун бүсийн наадмуудад оролцож байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байсан юм бэ?
-2005 оны Шар бүрдэд болсон наадамд сумынхаа уяачдын холбооны дарга Омбосүрэнтэй цуг хүрэн морио аваад явсан. Тэр жил миний хүрэн сумандаа түрүүлчихсэн байсан юм. Тэнд очоод хорь орчмоор ирсэн байх. Сүүлд 2011 оныход жижиг хээрийгээ соёолон уралдуулж, хорь гаргаж давхиулсан даа. 200 үрээнээс хорь гэдэг чамлахааргүй амжилт шүү дээ. Ер нь тэгээд хүүхэд морь мэнд ирвэл тэр хамгийн сайхан наадам гэдэг биз дээ.
-Тэгэлгүй яахав, наадмын мөн чанар утга учир нь түүнд оршино гэдэг биз дээ.
-Бид төрийнхөө наадамд тоосоо өргүүлж хийморио сэргээлээ гэж баярладаг үеийн уяачид. Манай хадам аав Дамдин гэж сайн уяач байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Насаараа морь уясан тэр сайхан буурал гэхэд цол хэргэм гэх юмгүй. Тэгсэн хэр нь морио уяж, түмнээ цэнгүүлэх ёстой хэмээн бат итгэдэг байсан.
-Уяач хүн хурд ирлэхээс гадна сайн засалч байх ёстой гэдэг. Энэ тал дээр өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ?
-Онолын талын юм байхгүй ээ. Уяач хүнд хамгийн чухал нь адуутайгаа харьцах мэдрэмж гэдэг. Өөрийнхөө хэмжээнд морио засна. Гэхдээ хотын томчуудтайгаа бол харьцуулалтгүй л дээ. Миний хувьд морь уяж байх үеийн хориг цээрийг чандлан сахихыг хичээдэг. Би залуудаа архийг үнэхээр хүртдэггүй байсан. Одооны залуучууд харин тэр тал дээр их замбаараагүй болж. Энд тэндхийн наадамд явж байхад ахмад хүний хажууд тоох ч үгүй л хундагатай архийг хөнтрөх юм байна шүү дээ. Үүнд жаахан эмзэглэж явдаг юм. Дээр нь адуу малаа хайрлахгүй юм. Хурдан адуу гэдэг тэр болгон заяагаад байхгүй. Заяагаар учирсан сайн хүлгээ гамнаж уралдуулах хэрэгтэй л дээ. Аливаа юм цаг үеэ дагалгүй яахав. Гэхдээ энэ техникийн хөгжил монгол хүнийг уламжлалт ахуйгаас нь их салгаж байна шүү.
-Санал нэг байна. “Зүүнтурууны унаган хурд” галынхан зохион байгуулалтын тухайд аймагтаа байтугай улсдаа үлгэрлэхүйц юм. Та ууган гишүүдийн нэг үү?
-Тиймээ. Манай гал 2013 оны гуравдугаар сарын 4-нд байгуулагдсан. Нутгийн морины төлөө гэсэн сэтгэлтэй хэсэг сайхан залуучууд нэгдэж энэхүү галын байгуулсан. Тэдэн дээр нэмэгдсээр өдгөө 40 гаруй гишүүнтэй болчихоод байгаа. Ийнхүү галын системд орох нь их зүгээр юм. Бидний ахмад уяачид залуучууддаа зохих хэмжээний мэддэг чаддаг бүхнээ харамгүй хэлж байна. Буцаад залуучуудаасаа суралцаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг л болж байна даа. Манайхан чинь уяа эхлэхээр гарц сайтай газар гэр орноо бариад гарцгаачихдаг юм. Ноднин гэхэд 30 орчим медаль авлаа. Галынхан маань амжилттай наадахаар өөрөө амжилт гаргасан юм шиг л баярлаад явж байдаг хүн дээ би.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. “Зүүнтурууны унаган хурд” галынхандаа дахин амжилт хүсье. Сайхан наадаарай.
-Баярлалаа. Та бүхний үйлс мөн бүтэж яваг.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна