Хурдан морь цоллооч Ч.Ганболд: Морь цоллохоор урам орж хурд нэмдэг
А.Тэлмэн 2016 оны 4-р сарын 05 -нд
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, хурдан морь цоллооч Ч.Ганболдын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан хүлгийн хийморь даллаж, цол дуудаж байгаа вэ?
-1977 оноос хойш тасралтгүй хурдан морины цол дуудаж байна.Манай нутагт надаас өөр морь цоллож байгаа хүн ховор л байна. Уг нь би хэдэн шавь бэлтгэсэн л юм. Даанч шүлэг уншиж байгаа юм шиг санах юм. Гэтэл морь цоллоно гэдэг чинь түрүү моринд урам зориг хайрлаж, баян ходоодонд тамир тэнхээ оруулах ёстой юм шүү дээ.Түрүү хүлгийн тэргүүн рүү харахад цаанаасаа үг ундраад, урсаад байдаг сан. Залуучуудын хувьд үгүй юм шиг байна аа.
-Та ингэхэд хэнээр морь цоллохыг заалгасан юм бэ?
-Манай сумын ерөөлч, магтаалч Чойжилжав гэдэг хүн надад хурдан морины цол дуудахыг анх зааж өгсөн юм. Тэгээд 1977 оноос эхлээд тойрсон сумдынхаа баяр наадмын айргийн морьдыг цоллодог болсон. Өнгөрсөн жил аймгийн 90 жилийн ойгоор гурван насны морь цоллолоо. Зарим залуус Ганбаа ахаар морио цоллуулахаар айраг, түрүү алдсангүй гэдэг юм. Хэдийгээр шууд тэгж ойлгож болохгүй ч бэлгэшээлтэй сайхан санагддаг. Аймгийн Алдарт Жигжидсүрэн гуай надаар тусгайлан морио цоллуулснаас хойш морьд нь сайн давхилаа гээд талархаж байсан удаатай. Түүнээс болсон уу, манай сумынхан морио тусгайлан цоллуулах дуртай шүү.
-Адуу хүртэл магтаалд урамшдаг байх нь ээ дээ?
-Бөх цолоо дуудуулахаар бяр ордог бол морь ч ялгаагүй хурд ордог байх. Хүн магтахаар баярладагтай адил адгуус ч гэсэн түүнийг зөн совингоор мэдэрдэг байх гэж боддог. Би өнгөрсөн 37 жилийн хугацаанд 700 орчим морины цолыг дуудаж, урам хайрласан байна лээ.
-Олон сайхан хүлгүүдийн хийморийг даллажээ. Ингэхэд та хурдан морь унадаг байв уу?
-Цэцэн-Уул сумын Баасанжавын хурдан бор морийг унаж байсан.Мөн Ондгой гэдэг хүний морийг унаж олон айраг, түрүү авсаан. Сантмаргазад 1968 оноос эхлээд таван жил дараалан түрүүлгэсэн гээд яриад байвал олон доо.
-Морь уяна биз?
-Өөрийн нэрний цавьдар даагаа анх Сантмаргаз суманд уяж наймлуулсан. Дараа нь хязаалан үрээ сумандаа аман хүзүүдүүлж, соёолон Завханмандалд аман хүзүүдүүлсэн. Тэр үед өөрөө морио унадаг байлаа. Цавьдар үрээ ээжийн маань яг унаган адуу. Түүний дараа нэгдлээс сайхан хүрэн даага авч Цэцэн-Уулын наадамд дөрөвт давхиулж байсан. 2000 онд Нөмрөгөөс хээр хязаалан авч хоёр айрагдууллаа. Хээр азарганы маань төл хээр үрээ 2005 онд сумандаа айрагдсан. 2008 онд аймгийн Алдарт уяач Норсонжамц гуайгаас азарга авч нэг айрагдуулсан. Ингээд яриад байвал ганц нэг юм бий.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна