Н.Чулуунцэцэг: "Эрдэнэт хүлэг" ТББ уралдаанч хүүхдийн хамгааллын асуудал дээр маш их анхаардаг
А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 21 -нд
Уралдаанч хүүхдийн хамгааллын асуудлаар Орхон аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Чулуунцэцэгтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Монголд анх удаа уралдаанч хүүхдийн хамгааллын талаар томоохон хэмжээний зөвлөгөөнийг зохион байгуулсан юм байна. Тэр талаараа дэлгэрүүлэхгүй юу?
-Манай хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хүүхэд хамгааллын тал дээр гол анхаарлаа хандуулж, зорилго болгон ажилладаг. Энэ хүрээнд уралдаанч хүүхдийн хамгааллын асуудал нэгдүгээрт тавигддаг юм. Бид энэ асуудлаар Орхон аймгийнхаа “Эрдэнэт хүлэг” МСУХ-той хамтран ажилладаг. Хамтын ажиллагаа маань сүүлийн таван жилд илүү сайжирч байгаа. Өөрөөр хэлбэл бид бие биенийхээ үйл ажиллагааг харилцан ойлгож хамтарч ажилласны үндсэн дээр тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Жишээлбэл уралдаанч хүүхдүүдээ 100 хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах асуудлыг бодлого болгон хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрт болж буй бүхий л уралдааны үед хүүхдүүд стандартад нийцсэн хувцас хэрэгсэлтэй морддог болсон. Бүхий л уралдаан гэдэгт үсэргээ, сунгаа, цолны мялаалга наадам, хүүхдийн даахины үргээлгэний уралдаан ч хамаарна. Өөрөөр хэлбэл хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх нь миний морины хүүхдийг хамгаалдаг юмаа гэдгийг уяачид, намайг хамгаалдаг юм байна гэдгийг уралдаанч хүүхдүүд маань дор бүрнээ ойлгосон. 2015 оны хувьд Орхон аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, “Эрдэнэт хүлэг” МСУХ хамтран 2-р сарын 12-нд “Уралдаанч хүүхдийн гийнгоо аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөнд морины эзэд, уяачид, уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид болон уралдааны үеэр хамтран ажилладаг цагдаагийн байгууллага, онцгой байдлын алба, хүнс хөдөө аж ахуйн газар, хүн эмнэлэг, даатгалын байгууллагын төлөөллийг урьж нийт 250 гаруй хүн оролцсон.
-Үнэхээр өргөн цар хүрээтэй болжээ?
-Зөвлөгөөний үеэр “Эрдэнэт хүлэг” МСУХ маань “уралдаанч хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг уяачид, морины эзэд бид өөрсдөөсөө эхэлье” гэдэг уриалгыг гаргаж, ёс зүйн тангараг өргөсөн. Энэ бол МУ-ын хэмжээнд анхдагчид гэж хэлж болохоор шинэлэг арга хэмжээ байсныг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Түүнчлэн энэхүү уриалга санамж бичиг нь хамтран ажилладаг бидний хувьд ойлголцлын маш том дэвшлийг авчирсан. Энэ бол томчуудад хандсан нөлөөллийн ажил. Түүний дараа уралдаанч хүүхдүүдэдээ нөлөөлөх, ойлгуулж мэдрүүлэх ажлыг бас ахиад хийсэн.
-Тэр нь хэзээ болсон юм бэ?
-2015 оны 5-р сарын 13-нд “Уралдаанч хүүхэд-2015” зөвлөгөөнийг “Эрдэнэт хүлэг” МСУХ-ныхоо санхүүжилт, туслалцаа дэмжлэгтэйгээр зохион байгуулж, хамгаалалтын хувцас хэрэгслээ зөвхөн уралдааны үед бус үсэргээ, сунгааны үед ч гэсэн өмсөж хэвшихийн ач холбогдлыг таниулсан. Тэрхүү мэдээлэл, зөвлөгөөний дараа хүүхдүүд өөрсдөө “хамгаалалтын хувцас хэрэгслээ өмсөж хэвших ” уриалгыг Монголынхоо нийт уралдаанч хүүхдүүдэд хандан гаргасан. Хамгийн гол нь бид зүгээр нэг яриад өнгөрөх бус мянга сонсохоор нэг үз гэдэг зарчмыг баримталж зөвлөгөөнд ирсэн хүн нэг бүрт стандартын хувцсыг бариулж үзүүлсэн. Яагаад ингэсэн бэ гэхээр хүүхдийн байгууллагынхны хамгаалалтын хувцас өмсүүл гэсэн шаардлагыг нүд хуурах төдий аргацгаасан асуудлууд цөөнгүй гарсан. Түүнээс болоод уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учирч болохуйц тохиолдол гурван жилийн өмнө гарч байсан юм. Түүнээс хойш бид заавал стандартын хувцас өмсүүлэхийг шаардаж байгаа.
-Хамгаалалтын хувцсыг өмсүүлж хэвшүүлэх нь чухал байдаг. Зарим хүүхдүүд уралдааны явцад каскагаа аваад шидчихэж байгаа харагддаг?
-Хамгаалалтын малгай 35 гр жинтэй байх ёстой. Уяачид санхүү бусад талаа бодоод хямд төсөр, стандартын бус хувцас хэрэгсэл аваад өгчихдөг тал бий. Тэр нь агаар нэвтрэхгүй уралдаанч хүүхдэд тээртэй байдаг тул зарим нь тайлчихдаг. Тийм ч учраас бид хамгаалалтын хувцас хэрэгслийг гурван удаа шалгадаг. Эхнийх нь уралдааны замд гарахаар манлайлагчийн машиныг тойрч байх явцад, хоёр дахь нь шүдэлгээний хашаан дээр, гурав дахь нь гарааны төхөөрөмжийн ард. Уралдааны замд хувцас хэрэгслээ тайлсан тохиолдолд бид МСУХ-ныхонд юмуу цагдаагийнханд хэлж дахин өмсүүлэх буюу боломжгүй бол уралдааны замаас гаргах арга хэмжээг авдаг. Үүний үр дүнд уралдаанч хүүхэд уралдааны замд ямар нэгэн осол гэмтэлд орж, эрүүл мэнд амь нас нь тодорхой хэмжээнд эрсдэж хохирсон тохиолдол гараагүй байна. Энэ бол МСУХ болон бидний хамтын ажиллааганы үр дүн юм.
-Хамгаалалтын хувцас хэрэгслээс гадна юун дээр анхаарал хандуулдаг вэ?
-Бидний бас нэгэн давуу тал бол аливаа уралдаан наадмын өмнө заавал замаа үзэж, шаардлагатай тохиолдолд засвар хийх хүсэлтийг “Эрдэнэт хүлэг” МСУХ-нд тавьдаг юм. Манай аймгийн уяачдын холбоо бидний хүсэлт шаардлагыг хүлээн авч, замаа уралдаан бүрийн өмнө засч янзлаад хэвшчихсэн. Түүнийх нь дараа бид дахин хяналт тавих маягаар бас үздэг. Энэ бол бүр тогтчихсон хэвшил. Зам бартаагүй байх нь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж уралдуулах бас нэгэн чухал хүчин зүйл болдог юм. Өнөө жилийн хувьд нийт нутгаар зуншлага тааруу бороо хур муутай байсан учраас хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс санал тавьж, наадмын үеэр замыг услуулсан. Ийнхүү МСУХ, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс нягт хамтарч ажилласны үр дүнд сүүлийн үед, тэр тусмаа сүүлийн хоёр жилд хүүхэд мориноос унасан тохиолдол бараг гараагүй.
-Хүүхдийн насанд хяналт тавьж чадаж байгаа юу?
-Чадаж байгаа. Жил бүрийн 5, 6-р сард бид гал уяагаар тойрч уяачидтай уулзан, тараах материал санамж бичиг, баяр наадмын тухай хуулиас эхлээд, уралдаантай холбоотой дагаж мөрдөж ёстой журмуудыг тусгасан гарын авлагыг тарааж өгдөг. Үүний үндсэн дээр уралдааны үеэр уяачид, хүүхдийн байгууллагын хооронд ямар нэг үл ойлголцол гардаггүй. Хааяа нэг гардаг нь урьдчилсан мэдээллээр хангагдаагүй өөр аймгаас ирсэн уяачид байдаг.
-Бай шагналын 20 хувийг уралдаанч хүүхдэд олгох ёстой. Үүн дээр хяналт тавьж чадаж байгаа юу?
-Үнэнээ хэлэхэд “уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, гийнгоо” зөвлөгөөн дээр нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн даргад бид наад хүсэлтийг чинь тавьсан, одоогоор хараахан шийдэгдээгүй байна. Энэ асуудлыг дахин ярилцанаа.
-Цаашид хийхээр төлөвлөж буй ажлаасаа дуулгаач?
-Даатгалын байгууллагуудад хяналт тавьж, ажиллана даа. Даатгалын байгууллагууд уралдаанч хүүхдийг даатгахдаа гурвалсан гэрээг харгалзаж үзэх ёстой. Гэтэл тэгэхгүй морины эзэн, уяачийн хэлснээр л даатгачихдаг. Энэ байдалд цаашдаа улсын хэмжээнд анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан “Эрдэнэт хүлэг” ТББ уралдаанч хүүхдийн хамгааллын асуудал дээр хуулийнхаа дагуу холбогдох байгууллагуудтайгаа маш нарийн нягт холбогдож ажилладгийг юун түрүүнд хэлмээр байна. Бидний ажлын онцлогийг ойлгож, шаардлагыг биелүүлэн ажилладаг та бүхэнд баярлалаа. Эцэст нь бусад аймгийн МСУХ-ныхныг манай “Эрдэнэт хүлэг” холбооны арга туршлагаас хуваалцахыг уриалж байна.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна