"Мандалын хурд-2016" уралдааны нэгдсэн цуваа


Өчигдөр Дундговь аймгийн төв Мандалговь хотод "Мандалын хурд" аймгийн шилдэг хүлэг шалгаруулах уралдаан болж өнгөрлөө. Дуу хуурын өлгий нутгийнхан өнөө жил наадам цөөнтэй ч гурван насныхаа түрүүг авч одтой наадацгаалаа.
Азарга 60 гаруй
1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, сумын Алдарт уяач Шаравын Олзвойн бор. Унаган хүлэг. Эцэг нь Чойжилсүрэнгийн бор, эх нь Пүрэвсамбын шаргын үр. Соёолондоо сумандаа зургаалж, Өлзийтийн өвлийн уралдаанд түрүүлж, 2014 онд Луус сумын 90 жилийн ойд тавд хурдалсан. 2015 онд Хулд сумандаа шинийн гурванд айрагдаж, Цогтын хурдад түрүүлсэн. 2015 оны Хулд сумын баяр наадамд түрүүлсэн.
2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржжанцангийн Батхуягийн хонгор халзан. Эцэг нь нэрт хурдан хээр мориных нь дүү хүрэн азарга. Эх Адаацаг унаган хул гүү. Даагандаа Лууст, шүдлэндээ Хулдад аман хүзүүдсэн. 2013 онд Дэлгэрхангай сумын 90 жилийн ойд айрагдсан. Өнөө жилийн хавар хурдан байгаа.
3. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жаргалсайханы Эрдэнэтөгсийн улс хээр. Монгол улсын алдарт уяач Б.Баярсайханы унаган адуу. Хурдан хар азарганы үр. Даагандаа говийн бүсийн даншиг наадамд айрагдаж, орон нутагтаа олон түрүүлж айрагдсан. Шүдлэндээ улсад аман хүзүүдэж, Төв аймгийн 90 жилийн ойд долоолсон. Хязааландаа сумандаа зургаалж, Цогтцэций сумын ойд тавд, Б.Баярсайханы цолны наадамд дөрөвт хурдалсан.
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чулуун Ганцогтын буурал. Аймгийн алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулган уясан.
5. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн заан Жаргалсайханы Ганбатын хонгор халзан. Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Чулуунбаатарын Алтансүхийн хонгор халзан. Хязааландаа Мандалын хурд уралдаанд айрагдаж байсан.
6. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Ганзоригийн хул
7. Дундговь аймгийн Өлзийт сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн Баяраагийн Гасрандоржийн цэгээн. Дорнодын Т.Батзоригийн унаган адуу. Хязаалангаасаа эхлэн орон нутагтаа олон түрүүлж айрагдсан, Өнгөрөгч ням гарагт Нүүрэнтэйн хурдад зургаалсан. Дундговь аймгийн зүүн бүс Дэрэнд айрагдаж, 2011 оны Дундговь аймгийн ойд наймд хурдалж, Хулд суманд аман хүзүүдэж, Өлзийт сумандаа айрагдаж байсан.
8. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Содномын Мөнх-Эрдэнийн цэгээн
9. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Очирбатын Чимэддоржийн хээр. Дундговь аймгийн алдарт уяач Дэмчигцоодолын Эрболд уясан.
10. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Энх-Амгалангийн цавьдар
Их нас 70
1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн хавчиг хээр. Дундговийн Луусын гаралтай Банзарсэдийн Түмэнгийн унаган морь. Өнгөрсөн жил улсын их баяр наадамд 9-д хурдалсан. Аймгийн алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулган уясан.
2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лампрангийн Золбаатарын хонгор халзан. Мөн сумын уяач Бадамгаравын Мөнхбат сойсон. 2009 оны Төв аймгийн, 2013 оны Дундговь аймгийн баяр наадмын түрүү. Эрдэнэдалайн унаган морь. Сумандаа хоёр түрүүлж орон нутгийн их бага наадамд дөч гаруй айрагдаж түрүүлсэн.
3. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, аймгийн Алдарт уяач Төмөрпүрэвийн Ганзоригийн зээрд. 2014 онд Дундговь аймгийн баяр наадамд хязааландаа айрагдсан. Өнөө жил Баянголын хаврын уралдаанд айрагдсан.
4. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, Дундговийн Дэрэнгийн уугуул, МУ-ын Алдарт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд халзан. 2014 онд Дэрэн сумын ойд хязаалан түрүүлж орон нутагт түрүүлж айрагдсан.
5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Тувааны Хэнчбишийн буурал. Аймагтаа соёолон аман хүзүүдэж, Өмнөговь аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдэж, энэхүү мандалын хурд уралдааны 2009 оныход түрүүлсэн.
6, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, тус сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн Баяраагийн Гасрандоржийн хүрэн. Лхагвасүрэнгийн Отгонням уясан.
7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Дондовын Гантулгын халтар. Аймгийн алдарт уяач Дондовын Ганбат уясан.
8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат "Өнө мөнх хайрхан" ААУяач Адъяагийн Мөнхбаярын халиун. Өнгөрсөн жил аймгийнхаа шигшмэл хурдад наймд хурдалж, орон нутагтаа айрагдаж түрүүлсэн. Адаацагийн Дашдэлэгийн Даваацэрэн уясан.
9. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат "Өнө мөнх хайрхан" ААУяач Адъяагийн Мөнхбаярын бор Өнгөрсөн жил аймгийнхаа шигшмэл хурдад гуравт хурдалж, аймгийнхаа зүүн бүсэд түрүүлж, Хайрхан уулын тахилгад түрүүлсэн Адаацагийн Дашдэлэгийн Даваацэрэн уясан. Норовлин унаган морь.
10. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн заан Жаргалсайханы Ганбатын халтар. 1999 оны тус аймгийн баяр наадмын үзүүр бөх. Зааны халтар морийг аймгийн алдарт уяач Чулуунбаатарын Алтансүх уясан.
Соёолон 44 тус уралдаанд улсын чанартай бүсэд айрагдсан дөрвөн үрээ түрүүлж айрагдсан.
1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, аймгийн заан Жаргалсайханы Ганбатын халиун. Улсын алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарын унаган адуу. Орон нутгийн баярт олон түрүүлж айрагдсан. Өнгөрсөн жил улсын их баяр наадамд аман хүзүүдсэн.
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Амгалангийн наран хээр. Улсын алдарт уяач Бандиагийн Баярсайханы унаган адуу. Хурдан хүрэн азарганы үр. Эх нь Б.Баярсайханы хурдан харын төл. Хязааландаа Хулд сумын баяр наадамд түрүүлсэн. Соёолондоо Баян-Өндөрт түрүүлж, Өвөрхангайн улсын бүсийн уралдаанд тавд хурдалсан.
3. Дундговь аймгийн Хулд сумын уяач Тогтох-Эрдэнийн Батхишигийн хүрэн. Улсын алдарт уяач Бандиагийн Баярсайханы унаган адуу. Дүнжингаравт айрагддаг хавчиг хүрэн азарга, улсад айрагддаг хязаалан хүрэн, говь шанхад түрүүлдэг шүдлэн хүрэн үрээдтэй нэг эхтэй. Хурдан хүрэнгийн төл. Битүү үрээ.
4. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан. Дааган цагаасаа босоо хурдан байгаа. Даага Дундговь аймагт түрүүлж, Төв аймгийн 90 жилийн ойн даншигт айрагдсан. Энержийн наадамд айрагдсан. Шүдлэндээ Хулд суманд түрүүлж, улсын баяр наадамд дөрөвт хурдалж, төвийн бүсийн даншигт түрүүлсэн. Хязааландаа улсад тавд, говийн бүсийн даншигт түрүүлсэн. Бэсрэг наадмуудад түрүүлж айрагдсан.
5. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Тунсангийн Чанцалын зээрд халзан. Унаган адуу. Аймгийн алдарт уяач Доржжанцангийн Батхуяг уяаг тааруулсан. Өнгөрсөн жил говийн бүсийн даншигт гуравт хурдалсан.
6. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Батбаярын бор халзан.
7. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Баянмөнхийн хүрэн. Баянголын бүсэд түрүүлж, аймгийнхаа төвийн бүсэд наймд хурдалсан. Шүдлэн цагаасаа хойш олон түрүүлж айрагдсан.
8. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, МУ-ын Манлай уяач Намдагийн Хүрлээгийн хээр.
9. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Отгонбатын өсгий цагаан зээрд
10. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лампрангийн Золбаатарын хүрэн. Бага гурван насандаа орон нутагтаа олон түрүүлж айрагдсан. 2015 онд Хулд сумандаа дөрөвт хурдалсан. Бадамгаравын Мөнхбат уясан.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 21:29 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.…
-
Мягмар, 14:17 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн…
-
Мягмар, 12:50 минут Түмэн эх Бүлтгэр халзан
-
9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
202.55.188.43
Бичлэгээрээ байгаа юу
Reply