Хөвсгөл аймгийн Улсын шилдэг уралдаанч Ц.Мягмардорж: Монгол хүн болсны хэрэг морь унах

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 15 -нд

Хөвсгөл аймгийн Улсын шилдэг уралдаанчаар шалгарсан Цэрэндоржийн Мягмардорж хүүгийн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэе.
-Хоймор нутгийн шилдэг уралдаанч хүүд баяр хүргэе.
-За баярлалаа. 2015 оны хавар Тосонд /Тосонцэнгэл суманд/ болсон уралдаанд даага түрүүлгэж, хязаалан аман хүзүүдүүлсэн. Тэрний дараа Тариаланд болсон уралдаанд хязаалан түрүүлгэж, даага гурваар давхиулсан. Уг нь шүдлэн яг айрагдах байсан ч гурав дээр явж байгаад хадуурчихсан. 
-Татаад дийлээгүй юу?
-Тиймээ.Тэрний дараа ахиад Тариаланд болсон уралдаанд хязаалан гурвалуулж, даага түрүүлгэсэн. 
-Өнгөрсөн жилийн хамгийн том уралдаан аль нь байсан бэ?
-Улсын наадамд хонгор азаргаа зургаагаар, хязаалангаа наймаар давхиулж, их насаа татуулсан. Наадмын дараа Булганд очиж бас уралдаад дараа нь уяачдын холбооны 20 жилийн ойгоор хязаалангаа түрүүлгэсэн.
-Ингэхэд хэзээнээс эхлээд хурдан морь унаж байгаа билээ?
-2011 онд морь унаж сураад, хоёр жил бэлтгэл хийж байгаад 2013 оноос уралдааны морь унаж байна. Манай ээж манай боссын компанид ажилладаг юм. Тэгээд л эдний морийг унадаг. 
-Чи морь унахдаа дуртай юу?
-Дуртай байлгүй яахав. Дээл хувцсаа өмсөөд, морь унах чинь сайхан ш дээ. Монгол хүн болсны хэрэг тэр.
-Том болоод ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ?
-Уяач. Би хоёр гүүтэй. Ирэх хавар унагална. Эр унага гарвал уяна даа. 
-Мундаг уяач болоорой. Дүүдээ амжилт хүсье.
-Баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна