ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР САЙН ҮЙЛСИЙН АЯНД ХӨТЛӨДӨГ
А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 04 -нд
-Хэдийгээр улсын эдийн засаг хүнд байсан ч 2015 онд М Си Эс групп нийгмийн хариуцлагын чиглэлээр 80 гаруй үйлс хэрэгжүүлжээ-
Байгууллагын нийгмийн хариуцлагын тайлангийн Олон улсын стандартыг тодорхойлогч томоохон хүчин зүйлсийн нэг бол ажиллагсдын ажлын байрны эрүүл аюулгүй, стандарт бүхий ая тухтай орчинг бүрдүүлэхэд оршдог. Энэ хүрээнд тус группын компаниуд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо “OHSAS 18001:2007” стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Групп нь хувийн хэвшлийн салбартаа хамгийн олон буюу 7600 орчим ажиллагсадтай өнөр хамт олон юм. Улсын эдийн засаг хүндрэлтэй 2015 онд группийн хэмжээнд орон тоогоо цомхотгохыг урьтал болголгүй ажлын байрыг аль болох тогтвортой хадгалах амар биш зорилтыг боломжийн хэмжээнд хангаж ажиллажээ. Группийн компаниуд ажиллагсдынхаа ахуй амьдралын нөхцөлийг дээшлүүлэх томоохон асуудлын зэрэгцээ уламжлал болж нэгэнт тогтсон спорт, урлагийн тэмцээн, мэргэжлийн өдөрлөг, сайн үйлсийн аян зэрэг ажлуудыг урьдын адил зохион байгуулсан байна.
2015 оны группийн нийгмийн чиглэлийн онцлох үйл явдлын нэгнээр группын ууган компани М Си Эс Интернэйшнл компанийн хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг дурьдаж болох юм. Тус компани орон нутагт ажиллагсадынхаа тогтвор суурьшилтай, ая тухтай амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цэций” хороололд 2013 онд 10 ажилтнаа орон сууцаар хангаж байсан бол өнгөрсөн онд дахин 7 хүнд нэмж байр олгожээ. Түүнчлэн тус суман дахь ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд ширээний теннис, биллъярдын клубын өрөөг тохижуулсан байна.
Группийн компаниуд, Монгол дахь Олон улсын зарим байгууллагуудын катеринг, үйлчилгээг хариуцаж ажилладаг Юнисервис Солюшн компани нь “Ирээдүйн гараа М-Си-Эс-ээс” уриан дор Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдийг дадлагажуулж, шалгарсанг нь ажлын байраар хангажээ.
Шингэн хүнсний тэргүүлэгч компаниудын нэг М-Би-Си, харуул хамгаалалтын М-Си-Эс Армор компаниуд нь уламжлалт “Сайн үйлсийн аян”-ыг санаачлан ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаантай ажилтнууддаа хандив тусламж олгосон нь хамт олны дэмжлэгийг хүлээсэн байна.
Ийнхүү М-Си-Эс групп нь 2015 онд нийгмийн хариуцлагын хүрээнд төсөвт хуримтлуулсан татвараараа дамжуулан улс орныхоо хөгжилд дэмжлэг үзүүлснээс гадна ажиллагсдадаа хандсан бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлаг зэрэг салбарт өөрсдийн бодит хувь нэмрээ оруулж нийтдээ 80 гаруй төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгожээ. Б.Сайханчимэг

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна