МУ-ын шилдгийн шилдэг уралдаанч Х.Содномдорж: Дүнжингаравтаа хариуцлагатай уралдана даа

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 01 -нд

2015 оны МУ-ын шилдгийн шилдэг уралдаанч Х.Содномдоржийн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Монгол Улсын шилдгийн шилдэг уралдаанчид баяр хүргэе.
-Баярлалаа. Улс, бүсийн уралдаанаас гурван түрүү, 10 айраг хүртсэн амжилтаар шилдгийн шилдэг уралдаанч болсон. Хавар Дүнжингаравын хурдад Даш-Өлзийн гуайн сартай зээрд азаргыг түрүүлгээд тэрнээс хойш  хоёр түрүү, арван айраг авсан.
-Улсын баяр наадам, хангайн бүс, ММСУХ-ны 20 жилийн ой гээд өнөө зун олон уралдсан байх шүү?
-Улсын баяр наадамд хоёр айраг. Тэрний дараа Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанаас хоёр түрүү, нэг айраг хүртсэн. ММСУХ-ны 20 жилийн ойд эрлийз дунд насны ангилалд зээр үрээ аман хүзүүдүүлсэн.
-Содномдорж ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ?
-Морь уяна л гэж боддог доо.
-Улсын шилдэг уралдаанчаар шалгараад төрийн ордонд шагналаа гардаж авах сайхан байв уу?
-Сайхан байлгүй яахав. Наадмаараа морио айрагдуулчихаад төрийн тэргүүнээсээ шагнал авах бас их сайхан санагддаг.
-2016 оны уралдаанууд эхэлж байна. Бэлтгэл базааж байна уу?
-Тиймээ, Дүнжингаравтаа хариуцлагатай уралдана гэж бодож байгаа.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна